×
Дэлхий дахинд, 19 Арванхоёрдугаар сарын 2011
Ирэх жил Афганистан улс ШХАБ-ын ажиглагчийн статустай болно. Орос, Хятад Казахстан, Тажикистан, Кыргызстан, Узбекистан улсууд багтдаг энэ байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Михаил Конаровский «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Тус бүс нутагт аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх нь  байгууллагын гол зорилт юм.
Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ир 69 насандаа таалал төгслөө. Өнөөдөр ЦТАК агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Ким Чен Ирийн “агуу их залгамжлагчаар” түүний бага хүү Ким Чен Ыныг албан ёсоор зарлалаа Хойд Солонгост засгийн эрхийн төлөө тэмцлээс болж байдал тогтворгүй болохгүй гэж ихэнх шинжээчид үзэж байна.
Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ир таалал төгссөн ч гэлээ ОУ-ын Дорнод цэргийн тойргийн дайчид жирийн дэглэмээр албаа үргэлжлүүлж байна. Тус тойргийн хэвлэлийн албаны дарга, дэд хурандаа Александр Гордеев өнөөдөр “Интерфакс” агентлагт ингэж мэдээлсэн байна. ОХУ-ын Номхон далайн флот мөн л ийм дэглэмээр ажиллаж байна гэж тэр хэлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир 70  насны босгон дээрээ нас нөгчлөө гэж  Рейтер агентлаг өнөөдөр БНАСАУ ын үндэсний телевизийг иш татан уламжилжээ.  Ким Чен  Ир нь  түүний эцэг 1944 он 7 –р сард солонгосын төрийг үндэслэн байгуулсан Ким Ир Сенээс  засгийн эрхийг өвлөн авчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
3
9
10
18
25
31