×
Дэлхий дахинд, 17 Арванхоёрдугаар сарын 2011
Засгийн газрын холбооны төв /GCYQ/ болох Британы нэгэн тусгай алба ер бусын аргаар өндөр мэргэжлийн боловсон хүчинтэй болох асуудлыг шийдэв. Кодыг нь гаргах ёстой даалгавартай хуудсыг  хагас сар тусгай сайтан дээр байрлуулжээ. Түүнийг оруулсны дараа “Та үүнийг хийлээ” гээд 20 мянган фунт стерлингийн цалинтай  ажил санал болгоно.

Одоогоос яг нэг жилийн өмнө Хойд Африкийн Тунисийн иргэн Мохаммед Буазизи олон түмний өмнө өөрийгөө шатааснаар “арабын хавар” гэх хувьсгалууд шил даран гарч, нилээд хэдэн орнуудад улс-төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгосон юм. Африк тивийн хүн ам энэхүү үйл явцыг одоо болтол мэдэрч байна.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иракийн цөмийн нилээд хэдэн объектуудад Израиль цохилт өгч  болзошгүй тухай олонтой цухалзах боллоо. Израилийн нисэгчгүй онгоцнуудыг ираны цөмийн объектууд дээр нисгэсний үр дүнд энэхүү жагсаалтыг хийсэн гэж мэдээлж байх юм. Тийм ч байж болох.
АНУ Түрк улсад америкийн ПДХС-ийн радарыг өөрийн нутаг дэвсгэр дээр байрлуулахыг зөвшөөрсөнд талархаж байна гэж Пентагоны тэргүүн Леон Паннета Анкарад айлчлахдаа мэдэгдэв. Тэрээр ерөнхийлөгч Абдулла Гюлем болон БХЯ-ны сайд Исмет Йылмаз нартай уулзахдаа Түркийг АНУ-ын Ойрхи-Дорнодын чухал түншээр нэрлэжээ. 9-р сард Анкара ПДХС-ийг Ираны хилээс 700 км зайтай байрлуулахыг зөвшөөрсөн юм.
Казахстаны Жанаозен хотод эмх замбараагүй байдал гарснаас  болж нефтийн “Озенмунайгаз” компаний ажилчдын тал хэсэг   ажилдаа гарсангүй. Ажилтанууд өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдалд түгшицгээж  байна. Өчигдөр тэмдэглэсэн Казахстаны тусгаар тогтнолын 29 жилийн баярын  үеэр олон нийтийн эмх замбараагүй байдал дэгдэж 10 хүн амь насаа алджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
3
9
10
18
25
31