×
Дэлхий дахинд, 16 Арванхоёрдугаар сарын 2011
Сирийн эрх баригчид  сөрөг хүчний хоорондын зэвсэгт сөргөөлдөөний асуудлаар НҮБ-ын АЗ-д  хийж буй хэлэлцүүлэг  Орос улсын ачаар мухардмал байдлаас гарч болзошгүй. Москва тогтоолын төслийн өөрийн хувилбарыг санал болгов. НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркины мэдээлснээр цуст ажиллагааг зогсоох нь зайлшгүй чухал гэж тогтоолын төсөлд заажээ.
Хятад улс 2012 онд үндэсний валют юанийхээ солилцооны ханшийг тогтвортой  байлгана гэж Бээжинд жил дутмын эдийн засгийн асуудлаархи үндэсний бага хурал дээр мэдэгджээ. Ирэх онд юанийг интернационалчлах үйл явц үргэлжлэнэ гэж шинжээчид үзэж байна. Энэ нь Хятад улсад ашигтай төдийгүй олон улсын валютын системийг боловсронгуй болгоход таатай  нөлөөлөх зүй ёсны үйл явц хэмээн хятадын эдийн засагчид үзэж байна.
Пүрэв гаригт  нэгэн эрэгтэй хүн Лос Анжелес дэхь БНХАУ-ын консулын газар руу галлажээ. Ассошейтэд пресс агентлагийн уламжилснаар буудсан хүн хүний эрхийн эсрэг  арга хэмжээнд оролоцогчийн нэг  байжээ. Уг явдал өдөр болсон бөгөөд жагсаал  консулын  газрын өмнүүр явж байжээ.
НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнууд пүрэв гаригт Орос улсын Сирийн асуудлаар гаргасан шинэ тогтоолын төслийг  “туйлын бүтээлч“ гэж дүгнэлээ. Энэ тухай ХМХ-үүдийн уламжилж байгааг  НҮБ-ын АЗ-ийн  Оросыйн төлөөлөгч Виталий Чуркин мэдэгджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
3
9
10
18
25
31