×
Дэлхий дахинд, 14 Арванхоёрдугаар сарын 2011
Хүнсний хямрал нилээд хэдэн орнуудын  болон тив дэлхийн ая тухтай байдалд заналхийлж байна. НҮБ-д дэргэдэх  Хүнсний болон хөдөө аж ахуйн  байгууллагын  /ФАО/ гаргасан тоо баримтаар өнөөдөр дэлхийд  нэг тэрбум хүн хагас өлсгөлөнгийн байдалтай байгаа аж. Дэлхийн янз бүрийн  бүс нутгийн цаг уурын  гаж байдал нь  нөхцөл байдлыг хяналтгүй болгож байна.
Хятад улсаас АНУ ба Европт 300 тэрбум доллар оруулах гэж байна гэж Ройтер агентлаг Хятад дахь эх сурвалжаа үндэслэн мэдээлэв. Төв банк америкийн ба европын компаниудын эд хөрөнгө худалдан авах хоёр сангаар дамжуулан эдгээр хөрөнгийг удирдах юм. Зах зээл мөн мэдээлэлд итгэсэн шиг байна. Хятадаас хөрөнгө оруулах төлөв биржүүдийн үйл ажиллагааг бага зэрэг идэвхжүүллээ.
Улс төрийн эсэргүүцлээ илэрхийлэх  хэрэгслийн хувьд гутлыг анх хэрэглэснээс хойш гурван жил өнгөрөв. Харин арабын соёлын хүрээнд ингэж аль хэдийнэ дадсан юм. Гутлаа хэн нэгэн рүү шидэх нь  маш их доромжлосон хэрэг болно. Гэвч  гутлыг дээд зиндааны улс төрчтэй маргалдахдаа анх удаа одоогоос гурван жилийн өмнө 2008 оны 12-р сарын 14-нд  хэрэглэсэн билээ.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Брюссельд Орос-ЕХ дээд хэмжээний уулзалтанд оролцоно. Уулзалтын гол сэдвүүд эрчим хүч, евро бүсийн хямрал болон олон улсын тулгамдсан бусад асуудлууд байх бөгөөд Иран, Сири болон Косовогийн асуудлуудыг хэлэлцэх юм. Орос улс нь Европд байгалийн хий нийлүүлдэг  гол  цөм бөгөөд уулзалтын үеэр хийн нийлүүлэлтийг өргөжүүлэх  боломжуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
3
9
10
18
25
31