×
Дэлхий дахинд, 2 Арванхоёрдугаар сарын 2011
Шуугиан тарьсан цуутай WikiLeaks  сайтын үндэслэгч Жулиан Ассанж шинэ төсөл гаргаж байгаа тухайгаа зарлажээ. Нууц мэдээллээр мэргэшисэн нөөц сайт одооноос   иргэдээ мөрдөхөд нь зориулсан технологийг улсад зардаг  компаниудын тухай мэдээллүүдийг нийтлэх аж.  Энэхүү төслийн эхлэл Ассанжийн хэргийг Лондонгийн давж заалдах шүүхэд шийдвэрлэх өдөртэй  давхцажээ.
Хятадын ГХЯ АНУ-ын Номхон далай дахь байр сууриа зузаатгаж буйг хүйтэн дайны стратегид буцаж ирж байна гэж нэрлэжээ. Австралийн хойд хэсгийн Дарвин хотод хоёр мянга таван зуун тэнгисийн  явган цэрэгтэй   бааз байгуулах тухай  Вашингтон Канберрагийн хооронд   хийсэн     хэлэлцээр нь ийм мэдэгдэл хийх шалтаг болжээ.
АНУ ба ЕХ-ны эрчим хүчний зөвлөлөөс Орос улсыг сайрхан магтсан мэдэгдэл хийжээ. Орос улс бол Европын ба дэлхийн эрчим хүчний аж үйлдвэрийн салшгүй нэг хэсэг хэмээн баримт бичигт дурдаж, нүүрс ус төрөгчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгааг онцложээ. Оросын талаар гаргасан алдаагаа засаж, хамтын ажиллагааны илүү сайн болзол олохыг өрнөдийнхөн оролдож байгаа бололтой гэж шинжээчид таамаглав.
Пхеньян хөнгөн усны цөмийн реактор эрчимтэй барьж байгаа болон ялимгүй  баяжуулсан ураны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай мэдэгдлүүдэд АНУ  түгшиж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгдэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
3
9
10
18
25
31