×
Дэлхий дахинд, 24 Арваннэгдүгээр сарын 2011
   Хятадын Тэнгисийн цэргийн хүчнийхэн оросын  олон зорилтот сөнөөгч Су-30МК2   онгоцыг J 16 болгон хувилж авна.  Энэ тухай гонконгийн цэргийн "Канва" сэтгүүл Хятадын үндэсний ардын чөлөөлөх армийн эх сурвалжийг иш татан уламжилжээ.
   Дэлхий үнэтэй нөөцний үе шатанд ирээд байна. Хорь, гучин  жилийн дараа эрчим хүчний, усны болон хүнсний нөөц бидэнд хүрэлцэхгүй болоод, харин шинээр эрэл хайгуул хийхэд хүнд, зарлага ихтэй болно. Ийм анхааруулгыг McKinsey Global Institute /MGL/ үндэсний тээврийн судалгаан шинжилгээний байгууллагын шинжээчид ирүүлээд байна.
   ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  өчигдөр хатуу мэдэгдэл хийж, ПДХ системийг Европт байгуулах АНУ-ын төлөвлөгөөнд хариу өгөв. АНУ-ын ПДХ системийг Европт байгуулахтай холбогдуулан оросын цэргийн сүр хүчийг зузаатгах арга хэмжээнүүдийн тухай  хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдэгдэл Дмитрий Медведев Еренхийлегчийн алба хашиж эхлэснээсээ хойш  анх удаа хийлээ.
    «Password» бол Интернетийн хамгийн өргөн дэлгэрсэн  адгийн муу нууц үг хэвээр байна. SplashData компаниос сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн үүнийг нотлон харууллаа. Өнөөдөр дэлхийд Интернетээр асар их хэмжээний мэдээлэл дамжиж байгаа нөхцөлд хүмүүс хувийн мэдээ баримтууддаа хайрамжгүй хандаж байгаа нь аюултай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
     Орос улс, Өмнөд Солонгос хоёр  Зүүн-хойд Азийн асуудлыг шийдвэрлэхээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэв. 11-р сарын 22-нд Сөүлд болсон стратегийн яриа хэлцээний гол үр дүн ийм байна. Солонгосын хойгийн байдал болон  түүний цөмийн асуудал яриа хэлцээнд чухал байр эзлэсэн гэж ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
6
19
25
26