×
Дэлхий дахинд, 18 Арваннэгдүгээр сарын 2011
  Пакистанд “Оросын дуу хоолой” радиогийн соносгчдын клубын холбоо байгуулагдана.  Энэ тухай бямба гаригт  Исламабадад болох   “Оросын дуу хоолой”радиогийн сонсогчдын    Бүх пакистаны  хоёрдугаар бага хурал дээр зарлана. Чуулганд Пакистаны өнцөг булан бүрээс клубын идэвхтэнүүд хуран цугларна.
   Герман, Франц, Их Британи НҮБ-ын АЗ-д шинэ тогтоолын төслийг өргөн барьлаа. Тэр Ерөнхий Ассамблейд Сири улсад  хүний эрх зөрчигдөж байгаа талаар хэлэлцэхийг санал болгожээ. Уг баримт бичгийн хамтран зохиогчидоор АНУ, Япон, Марокко, Иордан, Саудын Араб, Катар улсууд болон ливийн шинэ эрх баригчид  оролцоход бэлэн байна.
   Луйварчид  Хятадын хууль сахиулах байгууллагуудыг дайран өдөж байна. Эрх баригчдаас интернетийн «хар зах зээлтэй» нийт  үндэстний тэмцэл хийхээ зарлан мэдээлж, үүнийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Интернетийн орчинд зэвсэг, хүний эрхтнийг ил шууд худалдаж байна. Хууль ёсоор хориглосон юм бүхнийг худалдаж байна.
   Гадаад хэргийн сайд Сергей Лавров 11-р сарын 19-нд Индонезийн Бали аралд болох Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн 6 дахь дээд хэмжээний уулзалтад оролцоно. Орос улсыг АНУ-тай хамт Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болгох шийдвэр өнгөрсөн онд гаргасан билээ. 2005 онд Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны санаачилгаар Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн механизмыг байгуулжээ.
  АНУ-ын цэргийнхэн кибер орчинд хийж болзошгүй дайралтын хариуд бодит хүчний ажиллагаа явуулах эрх эдлэх хүсэлтэй байна.Пентагонээс ийн санал дэвшүүлжээ.Кибер орчинд ноцтой мөргөлдөөн үүсвэл  АНУ дипломатаас цэргийн хүртэл  бүх арга хэмжээ авах ёстой гэж конгресст зориулсан тусгай газрын шинэ илтгэлд өгүүлсэн байна. АНУ-ыг төдийгүй түүний холбоотон түншүүдийг дайрвал арга хэмжээ авагдана.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
6
19
25
26