×
Дэлхий дахинд, 17 Арваннэгдүгээр сарын 2011
   АНУ-ын Төрийн өр 15 их наяд долларыг хол давжээ. Энэ үзүүлэлт нь АНУ-ын ДНБ-нээс нэг хувиар л бага аж. Шинжээчдийн ярьж буйгаар энэ байдал нь  хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг хараахан төрүүлээгүй л байна. Гэхдээ АНУ ирээдүйд  түүнтэй хамт санхүүгийн бүх зах зээлүүд өнгөрсөн зуных шиг адил  шинэ   хямралын давалгааны босгон дээр тулж мэдэх юм.
   11-р сарын 17-18- Венад МАГАТЭ-гийн удирдах зөвлөлийн хуралдаан болж байна. Ираныг үй олноор устгах зэвсэг үйлдвэрлэж байгааг батласан агентлагийн тэргүүн Юкия Аманогийн шуугиан тариад байгаа илтгэлийг хэлэлцэх юм. Үүний хариуд Тегеран “батлагаа, нотолгоотой хариу ” илтгэлийг  бэлтгэж сонирхогч олон улсын бүтцүүдэд өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ тухай Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдээлсэн юм.
   Америкийн цэргийн нисдэг тэрэг лхагва гаригийн шөнө афганистаны өмнө зүгийн Газни тосгонд унасан гэж Пажвак агентлаг мэдээлжээ. Америкийн цэргийн хэвлэлийн албанаас мэдээлснээр бүхээгт техникийн эвдрэл гарсан учраас нисдэг тэрэг  Карабаг тосгонд  ослын буулт хийсэн аж. Осол болсон газар тус дүүргийг бүслэлтэндээ авсан аврах багийнхан  болон цэргийнхэн иржээ.
    Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  өнөөдөр Индонезид болох Зүүн-Азийн дээд хэмжээний уулзалтанд оролцоно.Уулзалтын үеэр Зүүн-Азийн уулзалтын  цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээг  хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэх аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
6
19
25
26