×
Дэлхий дахинд, 16 Арваннэгдүгээр сарын 2011
    Гадаадын үнэт цаас гаргагчдыг Шанхайн хөрөнгийн биржид оруулах болсон нь зайлшгүй алхам болсон юм гэж Оросын ШУА-ийн Дорно-дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин мэдэгдэв. Үүний өмнө  хөрөнгийн биржийн дэд ерөнхийлөгч Ху Мин гадаадын компаниудын үнэт цаасны худалдаа нь аль болох ойрын үед эхлэх ёстой гэж байсан билээ.
  Эрчим хүчний ба хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Өмнөд Хятадын тэнгист улс орнуудын ашиг сонирхол харшилдах, гай гамшиг, шинэ халдварт өвчин эмгэгтэй тэмцэх зэрэг асуудал 11-р сарын 17-19- Бали аралд болох Зүүн Азийн 6 дахь дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон байна. Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг 2005 онд хийлгэж эхлэсэн.
    «Росатом» Оросын улсын корпорацийн тэргүүн Сергей Кириенкогийн мэдээлснээр энэ онд корпорац  нь гадаадад АЦС барих гэрээ хэлэлцээрээ  бараг хоёр дахин нэмэгдүүлжээ. Өнгөрсөн оны  шувтаргаар Орос улс 12 эрчим хүчний блок Иран, Энэтхэг, Болгар,Түрк, Армени, Украин улсуудад барих гэрээ хэлэлцээртэй байсан.
   Сансрын гурван нисгэгчтэй   “Союз ТМА-22”     хөлөг оросын “Поиск” тойргийн хирцийн хэсэгтэй олон улсын сансрын станцад залгагдлаа. Хөлгийн станцтай залгагдах үеийг Москва орчмын нислэгийн удирдлагын  төв дэхь Олон улсын сансрын удирдлагын  төвийн төв танхимд шууд дамжууллаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
6
19
25
26