×
Дэлхий дахинд, 10 Арваннэгдүгээр сарын 2011
   АНД-н орнуудын ЭЗХА-ны дээд хэмжээний уулзалт 11-р сарын 11-нд Гонолунад ажлаа эхлэнэ. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёр талын хэд хэдэн уулзалтуудыг зохион явуулна. Тэдгээрийн дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хийх  уулзалт байх юм.
    Олон улсын цөмийн энергийн агентлаг /МАГАТЭ/ Ираны цөмийн төлөвлөгөөний талаар илтгэл гаргав.  Тегеран нь энхийн  цөмийн энергийн хөтөлбөрөөр халхлан цөмийн бөмбөг хөөргөх төхөөрөмж  боловсруулж, цөмийн туршилтын компьютерын загварчлалыг явуулж байна- гэж өрнөдийнхний тагнуулын мэдээнээс иш татжээ. Тегераныг шүүмжлэгчид энэхүү баримтыг Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэж оролдлого хийсэн гэж дүгнэж байна.
    Хамгийн баян хятадууд  засагт итгэхгүй байгааг Хятадын банк болон  Hurun Report компаниос 18 хотод зохион явуулсан санал асуулгын үр дүн тусган харуулав. Эд хөрөнгө нь 10 сая юаниэс хэтрэсэн хоёр хятад хүний нэг нь гадаад явж суух бодолтой байна.Гурван хүний нэг нь хөрөнгөө гадаадад хадгалж байна. Энэ нь олон тохиолдолд цагаачлахад туслаж байна.
МАГАТЭ-гийн Ираны шинэ илтгэл нь олон улсын ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрныг түргэн шуурхай зохицуулах улс-төрийн дипломат  чармайлтыг алдагдуулахад  чиглэгдэж байгаад Орос улс түгшиж байна.Энэ тухай  Агентлагийн ерөнхий захирал Юкия Амано удирдах зөвлөлд уг илтгэлийг өргөн барьсны дараа   Оросын ГХЯ-наас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурьджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
6
19
25
26