×
Дэлхий дахинд, 8 Арваннэгдүгээр сарын 2011
   Израилийг Иранд цэргийн цохилт өгөх нь алдаатай бөгөөд урьд өмнө гарч байгаагүй үр дагавартай байх болно гэж Орос  улс сэрэмжлүүлэв. Үүний өмнө Израилийн ерөнхийлөгч Шимон Перес Иран улсад  гэнэтийн цохилт өгөх нь, түүний цөмийн асуудлыг  дипломат шугамаар шийдсэнээс  илүү магадлалтай болж байна гэж анх удаагаа мэдэгдсэн юм.
    Номхон далай дамнан түншлэх төсөл  Японы ерөнхий сайдыг сөрөг хүчинтэй муудалцах болон Бээжингээс Вашингтоныг эрс шүүмжлэхэд хүргэв. Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Гавайд болохын өмнөхөн тэгсэн байна. Энд АНУ  Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах саналыг дэмжих бодолтой байсан.
    Орчин үеийн хүүхдүүдийн бие бялдрын  болон оюуны хөгжил өнгөрсөн урьд үеийнхэнтэй харьцуулахад нилээд хоцорч байгаа аж. Өсвөр насныхны тулгамдсан асуудлууд сэдвээр зохион явуулсан бага хуралд оролцогчид ийм дүгнэлтэнд хүрчээ. Оросын  Забайкалийн хязгаарын Чита хотод болсон уг хуралд багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон эмч нар уригдан оролцжээ. Тэнд Монгол улсын мэргэжилтнүүд бас оролцжээ.
   ШХАБ-ын гишүүн орнуудын  хамтын ажиллагааны эдийн засгийн чиглэлийг эрчимжүүлж, хүчирхэг дэд бүтцийг төлөвшүүлэх нь зайлшгүй чухал гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путин Санкт-Петербург орчмын  Константиновын ордонд хийсэн ШХАБ-ын  гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр  мэдэгдлээ.
Орос улсын ерөнхийсайд Владимир Путин Орос- Хятадын хоорондын бараа эргэлт удахгүй өсч 200 тэрбум долларт хүрнэ гэдэгт найдаж байна гэлээ.  Тэрээр энэ тухай өнгөрсөн даваа гаригт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Вэнь Зябаотой хисэн уулзалт дээр мэдэгдэв. 2011 оны дүнгээр БНХАУ, ОХУ-ын хоорондын бараа эргэлт 80 тэрбум орчим  долларт хүрчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
6
19
25
26