×
Дэлхий дахинд, 7 Арваннэгдүгээр сарын 2011
   Гадаадад хахууль тараах талаараа ОУ нэгдүгээр байранд орлоо. Өөрийгөө "авилгалын эсрэг байгууллага" гэж үздэг Transparency International гэдэг байгууллага ээлжит авилгалын рейтингийг тогтоосон байна. Тус байгууллагын судлаачид дэлхийн 30 орны 3000 бизнесменүүдийн дунд санал асуулга явуулсан байна. Өөрийнхөө гадаадын түншүүдэд "байнга хахууль өгдөг" 0 үнэлгээнээс хэзээч хахууль өгдөггүй 10 гэсэн үнэлгээ хүртэл дүн тавихыг санал болгосон байна.
   ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн хуралдааныг Санкт-Петербургт В.Путин даргалан хуралдуулж байна. Эндээс ямар нэгэн шуугиан болон гэнэтийн зүйлийг хүлээх хэрэггүй гэж ОУ-ын засгийн газарт тэмдэглэсэн байна. Хуралдаан дээр бүс нутгийн аюулгүй байдал, гэмт хэрэгтэй тэмцэх арга барил зэрэг уламжлалт сэдвээс гадна худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхтэй холбоотой цогц асуудлуудыг хэлэлцэх болно.
    Вьетнам улсын эх газрын хүзүүвч дээр оросын 4 компани нефть, хийн геолог хайгуулын ажил хийнэ. Эдгээр нь тус улсад аль эртнээс ажиллаж байгаа “Зарубежнефть”, ЛУКОЙЛ, ТНК-ВР компаниуд мөн вьетнамын эрчим хүчний зах зээл дээр анхдагч “Башнефть” компаниуд юм.Тендерт гол төлөв хийн орд газруудыг тавьж байна.
  “Хятадын луу” Япон улсад хумсаа харууллаа. Дэлхийн 2-р дайн дуусаад 66 жил өнгөсний дараа Япон улс тус улсын эсрэг бактерлогийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг Бээжин дэлхий дахинд санууллаа. Японы квантуны армийн 731-р отряд хүмүүс дээр биологийн зэвсэг туршиж байсан газрыг Харбин хотод өндөржүүлсэн хамгаалалтад авлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
6
19
25
26