×
Дэлхий дахинд, 4 Арваннэгдүгээр сарын 2011
   Владимир Путин Forbes сэтгүүлийн хувилбараар  дэлхийн хамгийн хүчирхэг нөлөө бүхий хоёрдахь хүнээр тодоров. Оросын ерөнхий сайдыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түргүүлж, гуравдугаар байранд Хятад улс дарга Ху Зиньтао оржээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү рейтинг нь нийгмийн судалгааны тодорхой субъективыг харуулж байгаа боловч, дэлхийн тавцан дээр жинхэн хүчний хуваарилалтыг тусгаж байгаа аж.
   Америкийн шинжээчид  Вашингтон, Москвагийн ирээдүйн харилцааны загварыг гаргахаар дахин шамдацгааж байна. ”Үндэсний ашиг сонирхлын төв” буюу “Никсоны төв” нэрээр илүүтэй нэрд гарсан улс-төрийн байгууллагаас “Орос болон АНУ-ын үндэсний ашиг сонирхолууд” илтгэлийг хэвлэн гаргажээ. Яагаад америкчуудад гэдэг дээр бодох  хэрэгтэй л юм.
   Дэлхийд ажилгүйдэл тун аюултай болсон гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тэргүүн Хуан Сомавия үзэж байна. Тэрээр «Российская газета» сонинд нийтлүүлсэн өгүүллэдээ олон улсын хөдөлмөрийн зах зээлийн зохисгүй байдлыг тусган харуулсан тоо баримтуудыг дурдаад ийм хямралт байдлаас гарах талаар санаа бодлоо илэрхийлжээ. Эдүгээ 200 сая гаруй хүн ажилгүй байна гэж Сомавия бичжээ.
    Хятадын «Тяньгун» (Тэнгэрийн ордон) Олон улсын сансрын станцыг орлож мэднэ. 11-р сарын 3-нд Хятад улс нисэгчгүй сансрын хөлөгөө сансрын  модультой анх удаа залгасан үйл явдлыг оросын шинжээчид тэгж үнэлсэн байна. Энэ амжилт Хятад улс сансарт тойрог замын станцаа угсрах технологитэй байгааг тусган харуулав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
6
19
25
26