×
Дэлхий дахинд, 2 Арваннэгдүгээр сарын 2011
   Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгт дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын конвенцыг батлахыг санал тавьж байна. Москва өөрийн энэхүү саналаа Олон улсын кибер орон зайн бага хурал дээр илэрхийлж байна. Энэхүү чуулган нь Лондонд анх удаагаа зохиогдож байна. Британий нийслэлд дэлхийн 60 орны 700 гаруй төлөөлөгчид хуран цуглараад байна.
   Грек улсад тулгарсан эдийн засгийн асуудлууд улс төрийнх болж хувирав. Грекийн ерөнхий сайд улс орны нь өрийн хямралаас гаргах ЕХ-ны төлөвлөлгөөг батлах эсэх асуудлаар  бүх ардын санал хураах төлөвлөгөөтэй байна. Засгийн газар Георгиос Папандреугийн  байр суурийг дэмжив. Харин сөрөг хүчин ерөнхий сайдыг нэн даруй огцоруулахыг шаарджээ. Тус мэдээ европын орнуудын удирдагчдыг мэгдэн сандрахад хүргэв.
   Орос улсын болон Бангладешийн  засгийн газруудын хооронд оросын мэргэжилтнүүд Бангладешид анхны АЦС барьж байгуулах гэрээг үзэглэв. Бангладешийн нийслэл Даккад Оросын “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко болон Бангладешийн шинжлэх ухааны болон шинэтгэлийн технологийн сайд Яфеш Осман нар уг баримт бичигт гарын үсэг  зуржээ.
   Иорданий Баруун эргийн холбооны гол сүлжээ болон Газын зурвас мягмар гаригт олон тооны хакеруудын дайралтанд өртжээ.Энэ тухай Британий Би-БИ-Си мэдээлжээ. Дайралтанд Палестины Интернет сүлжээ  өртсөн тухай Палестины үндэсний засаг захиргаа албан ёсоор мэдэгджээ. Хакеруудын дайралт нь мягмар гаригийн өглөө эхэлсэн төдийгүй дэлхийн янз бүрийн булангаас дайрч  байжээ.
   Солонгосын хойгийн байдал нь 11-р сарын 2-нд Санкт-Петербург хотод болох ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак нарын хэлэлцэх асуудлуудын гол сэдэв байх болно. 2007 оны 12-р сараас ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа өмнөд солонгосын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь түүний ОХУ-д хийж буй гурав дахь удаагийн  айлчлал юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
6
19
25
26