×
Дэлхий дахинд, 26 Аравдугаар сарын 2011
   “Оросын ертөнц” сангийн бас нэг салбар Монгол улсад нээгдлээ. Энэ удаа “Оросын ертөнц” Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэргэд байгуулагдлаа. Энэ сангийн нээлт нь Орос, Монгол улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, тус дээд сургуулийн 20 жилийн ойд зориулсан сайхан бэлэг боллоо.
   Хятадын төмөр замын яам  улс орныхоо зүүн-хойд нутагт төмөр замын барилга байгууламж барих явцад зөрчил гаргасан тухай хэвлэл мэдээлийн хэрэгслийн мэдээллийг хянан шалгаж байна гэж Чайна Дейли сонин мэдээлжээ.Сэтгүүлчдийн мэдээлснээр жижиг маш олон пүүс Зилинь мужид төмөр зам тавьсан байна. Харин олонхи  урьд нь  төмөр зам тавьж  узээгүй байсан аж.
   Сибирийн оросын бүс нутгийн удирдлагууд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтай уулзахдаа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаад байгаа даяарчлалын асуудлыг шийдэхэд туслах өргөн хүрээний төслүүдийг танилцууллаа. “ОУ-ын бүс нутгууд болон НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт” гэдэг илтгэлийг танилцуулах үеэр энэ уулзалт Нью-Йорк хотод болсон байна.
    Өнөөдөр еврогийн бүст  нэн чухал өдөр юм.Өнөөдөр Брюссельд европын өрийн хямралд зориулсан цуврал дээд хэмжээний төгсөлийн уулзалт болох юм. Шинжээчид хуралдааны дүнг өөр өөрөөр үнэлж байна. Учир нь маш олон асуудлыг уялдуулан зохицуулах хэрэгтэй бөгөөд талуудын байр суурь нийцэх яагаа ч үгүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011
1
2
8
9
15
22
29