Оросын “Союз” хөлөг өгөгдсөн казахстаны тал нутагт буулаа. Олон улсын сансрын станц /ОУСС/ дээр хагас жил гаран ажилласан 28-р экспедицийн гишүүд: оросын иргэн Андрей Борисенко, Александр Самокутяев, америкийн иргэн Рональд Гэран нар эх дэлхийдээ буцаж ирэв. Одоо сансарт туршлагатай гурван нисгэгч ажиллаж байна.