×
Дэлхий дахинд, Есдүгээр сар 2011
    Ливи улсын тэргүүн асан Муаммар Каддафи нуугдаж байж болох Сирт хотыг бүрэн бүсэллээ. ШҮЗ-ийн зэвсэгт отрядууд Сиртийн ойролцоох тэнгисийн зогсоол болон аэропортыг эзлэж хяналтаа тогтоож чадсан байна. Тус хот руу нэмэлт хүч татаж, танк болон галлагч төхөөргөөр буудаж, натогийн нисэх хүчин бөмбөгдсөөр байна.
   ОУ-д  мансууруулах чанаргүй олсны ургамлыг аж үйлдвэрийн хэмжээнд ургуулахыг Улсын мансууруулах бодист хяналт тавих газраас санал болгосныг шинжээчид янз бүрээр хүлээж авлаа. Энэ санаачлага оросуудыг олсны ургамлаас гаргаж авсан зүйлд сонирхолтой болгож мэднэ гэж үзэж байна. Харин олсны ургамлаас гаргаж авсан тос, үр зэрэг нь аж үйлдвэрийн олон салбарт ихээхэн хэрэгцээтэй байгаа юм.
   Иран, Энэтхэг, Пакистан улсуудын хотууд агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ч байдал тийм сайн биш байна. Агаарын чанарын тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Ази тивийн эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаагаас хүрээлэн байгаа орчин бохирдож, эрчим хүчний нөөцийн зардал ихсэж байна.
   ОХУ-ын сангийн дэд сайд Сергей Сторчак «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа санхүүгийн зах зээлүүдийн байдал өөрчлөгдөх аюул тулгарсаар байгааг мэдэгдээд, гэвч эдийн засгийг ахин донсолгохоос сэрэмжилж болох хэд хэдэн угтвар нөхцөл бий гэж  хэллээ. 2008 оны байдал давтагдах эрсдэл дэлхийд одоогоор байсаар байна.
   Ливид өрнөдийн эвсэл  НҮБ-ын тогтоолын заалтыг дураараа тайлбарлан хэрэгжүүлcсэн төдийгүй  тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг зөрчсөн гэж Сергей Лавров «Россия -24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Оросын ГХЯ-ны тэргүүний хэлснээр Вашингтон НАТО эвсэл хоёр  үйл ажиллагаагаараа НҮБ-ын АЗ-ийн нэр хүндийг гутаав.
    Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээл байгуулах тухай тунхагт 2012 оны 7-р сард гарын үсэг зурна. Энэ баримт бичгийг боловсруулагчдын нэг Төрийн Думын дэд дарга, Оросын хийн нийгэмлэгийн тэргүүн Валерий Язев энэ тухай мэдэгдлээ.Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээлийн асуудлаарх Азийн парламентын ассамблейн /АПА/ хорооны ээлжит хуралдаан дээр оросын төлөөлөгч өөрийн саналыг илэрхийлсэн байна.
   Өнөөдөр Бүх дэлхийн аялал жуулчлалын өдөр. Дэлхийн ард түмнүүдийн хэлхээ холбоог хөгжүүлэхийн тулд Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас /БДАЖБ/ 1979 онд энэ баярыг санаачилсан юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст жуулчлалын улирал дуусч өмнөд хагаст эхлэж байгаад энэ удаагийн баярыг зориулсан байна.
    Оросын эрдэмтэн Григорий Перельманы нэг сая долларын шагнал шинжлэх ухааны дэвшилд тус дөхөм үзүүлнэ. Францын Пуанкаре хүрээлэнд энэ хөрөнгөөр залуу математикчдэд тусгай алба байгуулна. Оросын эрдэмтэн Григорий Перельман Пуанкаре таамаглалыг нотлосноороо төдийгүй ер бус зангаараа дэлхий даяар алдаршав. 2006 онд тэрээр дэлхийн математикийн дээд шагнал - Филдсийн медалийг хүлээж авахаас татгалзав.
     ОУВС, БРИКС-ийн орнууд тэр тусмаа Орос, Хятад улсуудаас тусламж  хүсч байна гэж тус сангийн тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ. Учир нь европын бүсийг аврахын тулд ОУВС-гийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа ба трилион евро шаардлагтай байгаагаас тус санд 400 тэрбум евро л байгаа юм байна.
Дэлхийн биржууд энэ долоо хоногт эрс унав. Лхагва гаригийн орой АНУ-д эд хөрөнгийг маш их хэмжээгээр худалдаж эхлэв. Дараа нь зохисгүй үзэгдэл ази ба европын биржуудийг хамрав. Мөнгө-зээлийн бодлогыг өөрчлөнө гэсэн АНУ-ын холбооны нөөцийн газрын мэдэгдэл гол шалтгаан болсон юм. Мөн Европээс ирээд байгаа статистикийн таагүй тоо баримтууд гутрангүй байдлыг даамжруулав.
    Өөрсдийнхөө ашиг сонирхолыг үр ашигтай хамгаалахын тулд БРИКС-ийн орнууд интеграцаа нягтруулна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-уудын төв банкны удирдагчид болон сангийн яамны сайд нар ингэж тохиролцсон байна. Дэлхийн банк болон ОУВС-гийн удирдах байгууллагуудын жил тутмын хуралдааны өмнө Вашингтонд тэд уулзсан байна.
    Палестины асуудал нэгдсэн үндэстнийг хагаралдууллаа. Палестины үндэсний засаг захиргааны /ПҮЗЗ/ тэргүүн Махмуд Аббас Палестин улсыг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлөө өгсөн юм. НҮБ-ын ЕА дээр түүний хэлсэн үгийг тэр дор нь  л түүхэн гэж нэрэллээ. Палестин улсыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлийг НҮБ-ын АЗ-д хэлэлцэх асуудлыг ирэх даваа гаригт хэлэлцэнэ.
     Өчигдөр дэлхийн биржүүд энэ намар гарсаар анх удаа  эрс унав Уналт эхлээд азийн худалдааны талбар дараа нь европын ба америкийн биржүүдийг хамрав. Дэлхийн эдийн засагт шинэ шинэ асуудал тулгарч мэднэ гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.
    Оросын хэсэг мотоциклчид орос ба монголын 17 мянган км урт түүний дотор монголын 1500 гаруй км бартаат замыг туулав. Нэрт  шашны зүтгэлтэн Дмитрий Меньшиков ер бусын энэ аялалыг тэргүүлжээ. Тэр залуу байхдаа мотоцикл их сонирхож байсан аж. Дмитрий санваартан  мотоциклийн клуб сүмийнхээ дэргэд байгуулж орон нутгийн залуучуудтай хамтран ажиллаж байна.
  Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлын төлөв өчигдөр нээгдсэн НҮБ-ын ЕА-н улс төрийн маргааны гол сэдэв боллоо. Тус байгууллагын индэр дээрээс үг хэлсэн өндөр тушаалын төлөөлөгчид Палестины шаардаж байгаагаар тэднийг олон улсын хэмжээнд тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсний дараа Ойрхи Дорнодод хийж байгаа энхийн гэрээ юу болох вэ гэсэн гол асуултад хариулахыг хичээлээ.
    Өнөөдөр 9-р сарын 22-нд тэмдэглэж байгаа Бүх дэлхийн авто машингүй өдөр “хот бол хүмүүсийн болон амьдралын орон зай юм” гэсэн уриатай юм. Хотын ухамсартай иргэд өнөөдөр нийтийн тээврээр зорчиж байна. Ихэнх нь унадаг дугуй унаж зарим нь зүгээр л явган явж байна.
    Афганистаны нийслэл Кабул хотод тус улсын дээд элитийн төлөөлөгчдийн нэг тажик гаралтай ерөнхийлөгч асан Бурхануддин Раббаниг харгис хэрцгийгээр амь насы нь хороолоо. Энэ улс төрч Энх тайвны дээд зөвлөлийг удирдаж байсан ба “Талибан” хөдөлгөөнийхэнтэй хйих энхийн хэлэлцээрийг хариуцаж байсан юм.
   Оросын дайверууд 12-р сарын эхээр 340 метр гүнд шумбаж, дээд амжилт тогтоох төлөвлөгөөтэй  байна гэж ирээдүйн амжилт гаргах гэж байгаа Оросын газар зүйн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний шумбагч отрядын удирдагч Дмитрий Шиллер мэдээллээ. Тэд Египетийн Дахабаас холгүй Улаан тэнгист шумбах юм. Францын Паскаль Бернабейн 330 метр гүнд шумбасан амжилтыг одоогоор эвдээгүй байна.
  Орос улс  хориг, цэргийн оролцоог хамаарахгүй сирийн асуудлаархи ямар ч тогтоолыг дэмжихэд бэлэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Нью Йоркод НҮБ-ын ЕА-н 66-р чуулган дээр мэдэгдлээ. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова АНУ-аас уламжлахдаа:    Москва ливийн хэрэг явдлыг давтуулж, Сирийн эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзаж байна гэж Сергей Лавров онцлов.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
3
4
10
17