×
Дэлхий дахинд, 26 Наймдугаар сарын 2011
    Хятадын цэргийн хүч чадал таамаглаж байснаас илүү хурдан өсч байна гэж америкийн шинжээчид үзжээ. БНХАУ-ын цэргийн хүчний шинэчлэл нь америкийн цэргийн шинжээчдийн  үзэж буйгаар АНУ-ын стратегийн сонирхолд занлахийлж байгаа аж. АНУ-ын Конгрессд цэргийн байгууллагаас бэлтгэж ирүүлсэн  илтгэлд ийнхүү дурьджээ.Илтгэлийг зохиогчид гол анхаарлыг цөмийн шинэчлэлийг хазаарлах хүчийг “тооноос чанарт” шилжүүлэхэд төвлөрүүлжээ.
   Өнөөдөр 8-р сарын 26-нд Абхаз, Өмнөд Осетид тусгаар тогтнолын гурван жилийн ойг тэмдэглэх гэж байна. 2008 оны 8-р сард гүржийн арми   Өмнөд Осет рүү ширүүн дайралт хийсний дараа Орос улс хариу хатуу  цохилт өгч, тус улсын тусгаар тогтнолыг анх хүлээн зөвшөөрсөн юм.
    Ливийн Шилжилтийн үеийн  үндэсний  зөвлөл /ШҮҮЗ/Триполь руу нүүж ирлээ. Өнөөдрөөс эхлэн сөрөг хүчний бүх удирдлага - НАТО-гийн туслалцаагүйгээр эзлэн авч чадахгүй байсан албан ёсны нийслэл хотоос үйл ажиллагаагаа явуулна. Энэхүү шуугиантай мэдэгдэл нь эвслийг цохилтонд оруулаад зогсохгүй, түүний дотор улс төрийн хүчтэй хүндрэл учруулж болох юм гэж шинжээчид үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
3
6
14
22
27
28