×
Дэлхий дахинд, 17 Наймдугаар сарын 2011
   ОХУ- ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров,  Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи  нар өнөөдөр Москвад  Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаар  яриа хэлэлцээ амжилттай болж өнгөрлөө гэж цохон тэмдэглэв. Хэлэлцээр  өчигдөр Тегеранд болж өнгөрчээ.Ираны цөмийн хөтөлбөрийг алхам алхмаар  зохицуулах тухай Орос улсын саналыг Ираны тал сайшаасан юм.
   Дэлхийн хөрөнгө оруулагчид Америкийг өөрсдийн суурь тулгамдсан асуудлыг түргэн шуурхай , үр ашигтай шийднэ гэдэгт улам эргэлзэх боллоо. Үүнээс гадна долларын ханш унаж байгаа нь бүр их бухимдал үүсгэж байна. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны дэд тэргүүн Сергей Сторчак мэдэгджээ. Дэлхийн эдийн засаг гаж  үзэгдэлтэй тулгарч байна.
    Дэлхийн хүнсний худалдааны үнэ өнгөрсөн оны 7-р сарынхтай харьцуулбал гуравны нэгээр өсчээ. Энэ тухай Дэлхийн Банкны сүүлийн илтгэлд дурьджээ. Ялангуяа, өнгөрсөн жил эрдэнэ шиш - 84 %, элсэн чихэр - 62 %  өссөн байна. НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар ойрын арван жилд  хүнсний үнэ үргэлжлэн нэмэгдэх ажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
3
6
14
22
27
28