Сирийн ерөнхийлөгч Башар Асад тус улсад олон намын системийг нэвтрүүлэх тухай зарлиг гаргав. Энэ нь төрийн тэргүүн сөрөг хүчнийхний улс-төрийн гол шаардлагыг биелүүлж байна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч тус улсад байдал хурцадмал хэвээр байна. Хама хотын эрх баригдыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан саяхан тус улсын нилээд хэдэн хотуудад болж өнгөрлөө.