×
Дэлхий дахинд, 14 Долоодугаар сарын 2011
   Хэдий хир буулт хийнэв, төдий чинээ  авч чаддаг гэсэн  мэргэн ухааныг  санаж явахад ашиг тустай гэдгийг гаалийн хамтын ажиллагааныхан гүнзгий мэдэрчээ. Монгол болон Гаалийн холбоо -Орос, Белорус, Казахстан улстай худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэх зорилгоор Орос, Монгол хоёр улс хамтарсан судлаачдын бүлгийг байгуулах болоод байна.
   Хүүхэд үрчлэх тухай гэрээнд Орос улс АНУ-тай гарын үсэг зуран, визийн журмыг хөнгөвчлөх,Европын ПДХС-ийн тухай яриа, хэлэлцээг үргэлжлүүлэх асуудлуудаар  тохиролцов. Оросын ГХЯ-ны  тэргүүний АНУ-д хийсэн гурван өдрийн айлчлалын гол үр дүн энэ байлаа.
  Энэтхэг улсын санхүүгийн нийслэл Мумбаи хот террорын дайралтын бай ахин болов. Өчигдөр том хотын янз бүрийн хороололд  гурван дэлбэлэлт үйлджээ. ДХЯ-аас мэдээлснээр бол наанадаж 17 хүн хэлмэгдэж, 130 гаруй хүн шархджээ. Пакистанд бүгсэн лалын бүлэглэлүүд террорын ажиллагаа явуулсан  хэмээн  үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
2
6
10
11
12
16
17
23
24
27