×
Дэлхий дахинд, Долоодугаар сар 2011

Польшийн эрх баригчид ерөнхийлөгч Лех Качиньскийн ТУ-154 онгоц 2010 оны 4-р сард Смоленск орчимд сүйрсэн шалтгааны тухай илтгэлээ нийтлүүлэв. Баримт бичиг шуугиант мэдээлэл агуулаагүй байна. Гол гол баримт нь аль хэдийнэ ил тодорхой болсон билээ. Варшав оросын мэргэжилтнүүдийн ажлын дутуу талыг заасан ч гол хариуцлагыг өөртөө ногдуулжээ. Польшийн эрх баригчдын мөрдөн байцаах ажиллагаа нэг жил  үргэлжлэв.

    АНУ-ын Конгресс баасан гаригт төрийн зээлийн дээд хэмжээг  нэмэгдүүлэх  төслийг унагалаа. Хэрвээ үүнийг 8-р сарын 2-ны дотор шийдэхгүй юм бол Америкд хямрал гарах нь гарцаагүй болоод байна. 7-р сарын 29-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай сөргөлдөж буй бүгд найрамдахчууд төлөөлөгчдийн  танхимаар хянуулахаар  өөрсдийн төслийг орууллаа.
    Норвегид аймшигт явдал гарснаас хойш бүтэн долоо хоног өнгөрчээ. Энэ эмгэнэлт явдлыг одоо хэр нь  хүмүүс мартаж чадахгүй байна, ялангуяа энэ аймшигт явдлын гэрч болсон хүмүүст бүрч хүнд байгаа.  Тэдний  нэг  Ливаны иргэн 26 настай Басиль Аль Удд Бейрутэд амьдардаг.
     Энэ долоо хоногт  Хятадын  үндэсний валют АНУ-ын доллартай харьцуулахад урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ. 7-р сарын 25-нд Шанхай хотын валют арилжааны цэг дээр нэг долларыг 6,441 юаниар арилжжээ. ОУВС-ийн мэдээлснээр юань нь доллартай харьцуулахад 5,5% хувиар өсчээ.
    Оросын төв хэсэгт  тогтсон нохой гаслам халуун төрөл бүрийн онцгой байдлын шалтгаан болж байна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Хэм заагч Цельсийн  +30 -аас буухгүй сар гаруй болж байна. Онцгой байдлын яамны гаргасан урьдчилсан мэдээгээр  нилээд хэдэн  бүс нутгуудад ойн болон хүлэрийн түймэр гарч магадгүй байна.
   Дэлхийн эдийн засгийн монополь гүрэн АНУ-д төгсгөл ирэх нь-гэж   Оросын банкнуудын холбооны тэргүүн Гагерин Тосунян үзэж байна. Америк техникийн хямрал зарлах эсэхээс шалтгаалахгуйгээр   доллар “байраа тавьж “ өгнө гэж шинжээч итгэлтэй хэлж байна. АНУ хямралын ирмэг дээр ирээд байна.
    Норвегийн цагдаагийн газар Осло болон Утёйя аралд цуст ажиллагаа явуулсан Андерс Брейвикийн хань хамсаатнуудыг эрэж байна.Алуурчин  бидэнтэй ямар ч хамаагүй гэж европын барууны радикал байгууллагууд мэдэгдэв. Европыг марксист ба исламын үзэлтнүүдээс  аврах гэсэн юм гэж Андерс Брейвик Ослогийн тойргийн шүүхэнд мэдэгджээ.
   Норвегийн алан хядагч Андерс Брейвик гэм зэмгүй 90 гаруй хүний амийг егүүтгэж бас аймшигт хэргийнхээ шүүх ажиллагааг  нээлттэй хийнэ гэж шаардан, шүүх хуралд дүрэмт хувцас өмсөж орохоор бэлтгэж байна. Гэсэн ч  норвегийн полицын байгууллага  үүний эсрэг байгаа бөгөөд, түүн дээр Брейвик нь хэт-барууны үзлээ нийтийн өмнө ярихаар завдаж байна гэж болгоомжилж байна.
  Одоо Хар тэнгисийн Сочи хотын гудамжуудад тамхи татаж буй хүн бараг  дайралдахгүй байна. 2014 оны өвлийн Олимпийг хүлээж авах амралт сувиллын хот тамхигүй  болж, эмнэлэг, сургууль болон соёл спортын байгууллагуудад тамхи татахгүй байна. Эндхийн маш олон наран шарлагын зөвхөн тусгай хэсэгт тамхи татаж болно.
   Героиний эсрэг үр дүнтэй вакцин боловсруулсан гэж америкийн эрдэмтэд зарлан мэдээлэв. Шинэ бэлдмэл мансууралыг зогсооход дархлалын системийг «сургана» гэж тэд үзэж байна. Энэ нь мансуурагчийг анагаах амжилттай арга барилыг боловсруулах замаар хийсэн томоохон  алхам  юм гэж Journal of Medicinal Chemistry бичжээ. Оросын мэргэжилтнүүд далайн чанадад боловсруулсан бэлдмэлийн анагаах чанарт итгэхгүй байна.
Норвегийн нийслэл Осло хотод халдлага гарлаа. 2 хүн амь үрэгдэж, 10 хүн шархаджээ. Баасан гаригийн үдэш Засгийн газрын байрны ойролцоо байдаг  VG албаны тасалгаанд дэлбэрэлт гарчээ. Полицийн үзэж байгаагаар энэ бол алан хядах ажиллагаа аж.Зарим эх сурвалжийн мэдээлснээр зогсоол дээр байсан автомашин агаарт хөөрч байжээ.Дэлбэрэлт нилээд хэдэн газар болсон байж магадгүй байна.
    Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози нар Грек улсыг хямралаас гаргах төлөвлөгөөг зөвшилцөв. Өнөөдөр Брюссельд ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр эл асуудлыг хэлэлцэнэ. Британий Financial Times мэдээлснээр, ойрын хоёр жил   ЕХ, ОУВС Грек улсад 71 тэр бум евро зээл олгож магадгүй.
   Оросын эмэгтэй синхрон сэлэгчид Хятадад болж байгаа усан спортын дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд гялалзсан амжилт гаргаж байна. Тэд дөрвөн төрлөөр дөрвөн алт медаль хүртлээ. Гурван дээд шагнал нэг зэрэг авсан 25 настай Наталья Ищенко тэмцээний гол баатар боллоо. Тэр  нийтдээ дэлхийн 13 удаагийн  аврага болжээ. Оросын өөр нэг ч тамирчин ийм үр дүнд хүрээгүй.
   2012 оны  Лондонгийн Олимпийн медалийг Монголд олборлосон металлаар хийх аж. Британ-Австралийн  “Рио-Тинто” компани нь Олимпийн зохион байгуулах хороонд  2012 оны Олимпийн болон Паралимпийн Тоглолтуудын алт, мөнгө, хүрэл медалиудын   загварыг хүргэлээ. Дэлхийн алт олборлолтын томоохон компаний нэг Рио-Тинто  4700 медалийг бэлтгэхэд 8 тонн хүдэр ашиглахаар төлөвлөж байгаа юм.
 Бүс нутгийн аюулгүй байдлын шинэ тогтоц Зүүн Азид шаардлагтай байна. Аюулгүй байдал бүгдэд нэгдсэн хуваагдашгүй зүйл болж ямар ч  улс мөн тогтоцыг үндэслэн төлөвшүүлэх талаар хөнгөлөлт эдлэх ёсгүй. Орос улс энэ санаачилгыг Ази Номхон далайн бүс нутгийн бүх уулзалт хуралдаан дээр хэлэлцэн дэмжүүлэх  төлөвлөгөөтэй байна. АСЕАН-аас (Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоо) зохион байгуулах уулзалтуудыг юуны түрүүнд дурдая.
   Энэ жил өнгөрсөн жилийг бодвол хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй байгалийн сүйрлээрээ хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлт, Америкийн хүчтэй хар салхи, Европын цасан шуурга, Индонези, Гаитийн газар хөвлөлт, галт уулын дэлбэрэлт, Пакистаны газар хөдлөлт, Оросын төв хэсгийн аагим халуун гээд өнгөрсөн жилийн эдгээр байгалийн “хувьсгал” нь ард үлдсэн гэлтэй.
    Барак Обама нь улс орноо хямралаас аврахын тулд  Бүгд найрамдахчуудын  намд буулт хийхэд бэлэн байна. Удтал хүлээсэн буултаар – төрийн зээлийн дээд хэмжээ нэмэгдэх болж, ашгүй нэг техникийн хямрал гэдэг нь гарахгуй болж, 8-р сарын 2-ны өдөр –“О” -ээр тэмдэглэгдэхгүй өнгөрөх нь байна.
   Аюулгүй байдалд тулгарсан шинэ аюул сорилтын хариуд АСЕАН-аас арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж өчигдөр Жакартад холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын хамтран гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Орос, Хятад, АНУ, Япон, Өмнед Солонгос, БНАСАУ, Австрали, Шинэ Зеланди, Канад, ЕХ-ны гишүүн орнуудын сайд нар маргааш тэдэнтэй нэгдэнэ.
   Орос улс кибер гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын иж бүрэн конвенцийг боловсруулахыг санал болгов. Европын зөвлөлийг оролцуулан одоо хүчин төгөлдөр байгаа баримт бичгүүд хуучирсан. Шинэ номлол тэмцлийн үр ашигтай хэрэгсэл болно гэж Москва үзэж байна. Москва шинэ баримт бичгийг боловсруулахыг аль хэдийнээс санаачилсан. Интернетэд нэвтэрсэн терроризмын талаар  өнөөгийн конвенци, гэрээнүүдэд дурдах ч үгүй байна.
   Америкийн тагнуулын ахмад зүтгэлтэн Гленн Карл Тагнуулын төв газраас террорын ажиллагаанд сэжиглэгдэгсдэд  хэрэглэж буй мөрдөн байцаах, хүчээр мэдээлэл  авах ширүүн арга барилуудыг илтгэн харуулж буй «Мөрдөн байцаагч.Боловсрол»  номоо нийтлүүлжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
2
6
10
11
12
16
17
23
24
27