×
Дэлхий дахинд, 6 Зургаадугаар сарын 2011
   Сүүлийн таван жилд Орос улсад төрсөн хүүхдүүдийн тоо бараг дөрөвний нэгээр нэмэгдэв. Тэн хагас нь гэр бүлийн 2 дахь ба дараачийн хүүхдүүд юм. Хүн ам зүйн байдлыг сайжруулахад олон хүүхэдтэй айл зайлшгүй чухал гэж хүн ам зүйчид үзэж байна. Туйлын сайн гэр бүл дөрвөөс цөөнгүй хүүхэдтэй байх ёстой.     Эдугээ цөөнхөн гэр бүл олон хүүхэдтэй.
    «Цөмийн эрчим хүчийг хөгжлийн  завсарлага буюу үргэлжлэл» –  6-р сарын 6-8 ны өдрүүдэд Москвад болох Олон улсын  “Атомэкспо-2011”  чуулганы гол сэдэв юм. Уг арга хэмжээнд дэлхийн цөмийн тэргүүлэх орнууд оролцох  юм, үүнд: Япон, Франц, Унгар, Аргентин болон ОХУ.
   АНУ нь Ази-Номхон далайн бүс нутагт цэргийнхээ нилээд  бүрэлдэхүүнийг хэвээр нь байлгаад зогсохгүй, түүнийгээ өргөтгөх  алхмуудыг хийнэ гэж АНУ-ын БХЯ -ны сайд Роберт Гейтс  мэдэгдсэн юм.
  «Цахим хог хаягдал хүний ДНК-аг гэмтээж байна» гэж хятадын мэргэжилтнүүд мэдэгдлээ. Хятадын Жэнзян мужийн их сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтөнд тулгарсан шинэ аюулыг илрүүлэв. Тэд хэрэглэсэн  компьютерийг овоолж булсан газар болон цахим хог хаягдлыг ахин боловсруулах заводын ойр хавийн нутагт хорт хавдрын үүсэх шалтгааныг судлажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
5
11
13
15
16
19
25