×
Дэлхий дахинд, Тавдугаар сар 2011
   Дараачийн сүйрэл Хятадын АЦС-д болно. Хятадын цөмийн барилга байгууламжууд  японыхтой адил цагийн механизмтай бөмбөг болсон. Хятад улс өрнөдийн шинжээчдийн ийм мэдэгдлийн хариуд атомыг энх тайваны зорилгоор ашиглахаас эмээсэн Германы цөмийн мэргэжилтнүүдийг ирж ажиллахыг урив.    2022 он гэхэд бүх АЦС-ын ажиллагааг аажмаар зогсооно гэж  ХБНГУ-ын засгийн газраас албан ёсоор зарлан мэдээлэв.
  Ливид босогчдыг Каддафийн дэглэмтэй  эвлэрүүлэх замыг эрсээр байна. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зумын гэнэт Триполид хийсэн айлчлал үүнийг нотлон харуулав. Тэрээр Ливийн дотоодын  яриа хэлцээг төлөвшүүлэхийг энэ оны 4-р сард оролдсон Африкийн холбооны дээд хэмжээний бүлгийг тэргүүлж байна.   Жейкоб Зумын Триполид авчирсан саналууд нэг сарын өмнө дэвшүүлснээс  бараг ялгаагүй байна.
  Тамхитай тэмцэх Олон улсын өдрийг дэлхий даяараа 5-р сарын 31-нд тэмдэглэдэг билээ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээгээр манай гаригийн бүх эрчүүдийн тал хувь нь, эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь тамхичин байна. Үүний шууд үр дүнд тамхинаас болж жил бүр манай дэлхийн арван том хүн тутмын нэг нь  нас барж байна.
 “Фукусима-1”АЦС-ын байдлыг “Токио электрик пауэр”  компани он дуустал тогтворжуулж чадахгүй. Японд томоохонд ордог энэ компанийн өндөр албан тушаалын төлөөлөгч энэ тухай мэдээлсэн бөгөөд нэрээ хэлэхийг хүсээгүй юм.Долоон сар гэхэд цацраг идэвхт бодисын алдагдлыг бүрэн зогсооно гэж тус компани урьд нь мэдэгдэж байсан юм.
Энэ зууны дунд үеэс манай гариг сэргээгдэх эрчим хүчинд бүрэн шилжин орж магадгүй болоод байна. Энэ тухай засгийн газар хоорондын    шинжээчдийн цаг уурын өөрчлөлтийн сэдвээр бичсэн илтгэлд дурджээ.
Өмнөд Солонгос АНУ-тай хамтран мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. «Agent orange» гэдэг химийн их хэмжээний хорт бодисыг солонгосын  нутагт булсан гэж америкийн цэргийн албан хаагчдыг зэмлэж байна.
Монгол улс, ОУ-ын хоорондох визийн горимыг хөнгөвчлөх буюу бүрмөсөн өөрчлөхийг  монголын ажил хэрэгч хүмүүс санал болголоо. Энэ тухай  Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн  Элбэгдоржийн  энэ сарын сүүлчээр  ОХУ-д   хийх албан ёсны айлчлалын босгон дээр монголын  бизнесменүүдтэй хийсэн  уулзалтын  үеэр яригджээ.
Цөмийн аюулгүй байдал, Алс-Дорнод, Хойд Африкийн бүсийн хөгжил -“Их 8” дээд хэмжээний уулзалтад оролцогчдын анхаарлын төвд  байх болно.  Улс орнуудын тэргүүн нарын уулзалт нь францын Довильд пүрэв гаригт нээгдэнэ.
Олон жилийн дараа анх удаа оросын эрдэмтэд  Монголын болон Буриад, Тува болоод Хакаасын нутаг дээр  угсаатны зүйн экспедицийг зохион явуулахаар боллоо. Экспедиц нь Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ойд зориулагдсан ба байлдан дагуулалтаараа Европ тив хүрсэн Их гүрний газар  нутаг дээр чухамдаа юу үлдсэнийг судлахаар зорижээ.
 Занарын хийн олборолт хүний амь насанд заналхийлж байна гэсэн дүгнэлт шинжээчид хийжээ. АНУ-ын нутаг дэвсгэрт занарын орд газруудыг эзэмших явдал хүрээлэн буй орчинд төдийгүй олборлолтын бүс нутгийн оршин суугчдын эрүүл мэндэд зохисгүй нөлөөлж байгааг судалгааны дүн нотлов. Пенсильвани муж улсад занарын орд газруудыг эзэмших ажлын улмаас  усанд метаны хэр хэмжээ нэмэгдснийг америкийн EarthJustice экологийн байгууллагын мэргэжилтнүүд  тэмдэглэв.
Орос улс олон улсын авилгалтай тэмцэхэд чухал алхмыг хийж байна. Москва эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭЗХАХБ/ холбогдох баримт бичигт гарын үсэг зурах бодолтой байна. Энэ нь 5-р сарын 25-26 ны өдрүүдэд  Парист болох сайд нарын уулзалтанын үеэр болох аж.
Зүрх-судасны өвчин дэлхийн бүх насны оршин суугчдын нас баралтын гол шалтгаан болсон юм. Чухам зүрх-судасны өвчинтэй хүмүүс халуун, гал түймрийг оролцуулан  байгалийн эрс хувиралыг арай хийж давж байна. Харин мэргэжилтнүүдийн 2011 оны таамаглал таагүй байна. Дэлхийн 80 гаруй орны нэрд гарсан эрдэмтэдийг нэгтгэсэн Geochange Олон улсын хорооны тоо баримтуудаас харахад дэлхий дахин байгалийн эрс хувирал идэвхжих үед шилжиж байна.
Монголын экологийн асуудлуудыг Оросын эрдэмтэд шийдвэрлэх болно. Тухайлбал, утаагүй  нүүрсний төсөл  хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Ердийн нүүрсийг хүрэн нүүрсний кокс болгож боловсруулахыг шахмал түлш гэж нэрлэдэг аж. Утаагүй  нүүрс төслийг  хэрэгжүүлэх нь Монгол улсын экологийн тулгамдсан   асуудлуудыг шийдвэрлэхэд, ялангуяа, нийслэл хотын агаарын бохирдлыг арилгахад ач тустай юм.
Орос улс Ливид цуст ажиллагааг аль болох түургэн зогсооход туслана гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Ливийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхийнхээ өмнөхөн мэдэгдлээ. Уулзалт 5-р сарын 23-ны даваа гаригт Москвад боллоо.
«Талибан» радикал хөдөлгөөний толгойлогч Мулла Омарыг Пакистанд устгасан тухай «Синьхуа» агентлаг афганистаны хувийн телевизийн нэгэн сувгийн мэдээллийг үндэслэн уламжилжээ. Гэвч шуугиан дэгдээсэн мэдээг одоогоор нотлоогүй байна.Манай тоймч Георгий Ванецов эл сэдвийг үргэлжлүүлэн бичихдээ «Синьхуа» агентлагийн мэдээллийг бодит баримттайгаар нотлох нь зайлшгүй чухал.
Тус сангийн тэргүүн Доминик Стросс-Каннын хүчингийн завдалтын хэргээс болж ОУВС-гийн эргэн тойронд бий болсон шуургыг Хятад улс даамжруулж байна. Газар зүйн байрлалын зарчмаар биш хөгжиж байгаа зах зээлийн ашиг сонирхол, эдийн засгийн даяарчлалыг хамарсан өөрчлөлтийг тооцон үзэж шинэ хувиарлагч захиралыг сонгохыг тэрээр эхлээд өөрөө уриалсан юм. Дэлхийн үйл хэрэгт монопольчилж байгаа хөгжингүй орнуудыг Хятад улс хуруугаараа зангаж эхэллээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011
1
9
14
21
22
28