×
Дэлхий дахинд, 28 Дөрөвдүгээр сарын 2011
АНУ санхүүгийн хямралтай тулгараад байна. Төсвийн алдагдлыг хаахын тулд зээлсэн  хөрөнгөний хугацаа дуусах өдөр ойртож байна. Хэрвээ Конгресс улсын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхгүй  бол улс орон сүйрнэ л гэсэн үг, учир нь зээл авсан хүмүүс төлөх мөнгөгүй байна. Иймэрхүү анхааруулгыг  Барак Обамагийн Засаг Захиргааны төлөөлөгчдийн талаас гаргаад байгаа юм.
Өнөөдрөөс эхлэн  “ Георгиевын тууз” сайн үйлсийн ажиллагаа эхлэж байна. Орос улсын хотуудын гудамж талбайд сайн дурынхан улбар шар-хар өнгө хосолсон зураасан туузыг тарааж, хүссэн хүмүүст Эх орны Дайны тухай ярьж өгөх юм. Туузнаас гадна хүмүүс автомашиндаа “Баярлалаа”, “Бид үүрд санах болно”дурсгалт наалтуудыг нааж болох юм.
Лхагва гаригт  НҮБ-ын АЗ нь 15 гишүүн орнуудынхаа дунд Сирийн эрх баригчдын  босогчдын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хүчирхийллийг буруушаах  асуудлаар тохиролцож чадсангүй. Их Британи, Франц, Герман болон Португал улс орнууд  нь НҮБ-ыг Дамаскийн энгийн ардуудын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэсэн асуудлыг хэлэцэхээр санал оруулсан ажээ. Тэд уг баримтыг хараат бус шүүхээр шийдвэрлүүлэхийг шаардсан юм.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
2