×
Дэлхий дахинд, 22 Дөрөвдүгээр сарын 2011
 Оросын шигшээ баг Шведийн хоккейчдыг 4:2 харьцаатай хожиж, 1996 оноос зохион явуулж байгаа европын хоккейн хучтэй багуудын  уламжлалт тэмцээнд түрүүллээ.Ерөнхийлөч Дмитрий Медведев бичил блогдоо хоккейчдэд  баяр  хүргэв.Оросын хоккейчид европын тэмцээн дуустал хоёр үеийн тоглолт үлдсэн ч  нийт дүнгээр хугацаанаас өмнө түрүүлсэн байна.
Японы засгийн газар «Фукусима-1» АЦС-аас баруун-хойно орших оршин суугчдыг нүүлгэх 20 км бүсийг өргөжүүлж байна. Энэ бүст цацрагийн хэр хэмжээ хэвийнхээс 500 дахин илүү их байна. Гэрээсээ гарч явахаас татгалзсан оршин суугчдыг хүчээр нүүлгэнэ. Одоогоос мөн бүсийг давсан хүн 1000 гаруй долларын торгууль төлж эсвэл 30 хоногоор баривчлагдана.
Олон улсын хүчний ажиллагаа явуулахдаа НҮБ-ын мандатыг хатуу мөрдөхийг ОУ удаа дараа, байнга уриалж байна. Москвад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай уулзахдаа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр ингэж мэдэгдлээ. “Байгууллагын дүрмийг хатуу мөрдөх үндсэн дээр” НҮБ-ын эрх зүйн үндсийг бэхжүүлэхийг Орос улс дэмжиж байгаа гэдгийг Медведев баталлаа.
Ливи улсад Барууны улсуудын газар дээрхи ажиллагааг эхлэхэд бага хугацаа үлдээд байна. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Ойрхи болон Дундад Дорнодын хэсэг болон Дэлхийн ЭЗОУХ хүрээлэнгийн аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Сотников ингэж үзэж байна. «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэрээр Ливийн эргэн тойрны байдлын хөгжлийг ийнхүү таамагласан юм.
Оросын «Газпром» нефть хийн том компанийн сайт санхүүгийн нэр хүндтэй хэвлэл Financial Times, Bowen Craggs and Co британы консалтингийн компанийн хамтран зохиосон Интернетийн FT Times Graggs Index жил дутмын рейтингээр нилээд дээшлэсэн байна. «Газпром» компанийн сайт British Petrolium, Royal Dutch Shell зэрэг дэлхийн томоохон компаниудынхтай тэнцсэн нь тааламжтай байна.
Зургаан талын хэлэлцээг сэргээхтэй холбогдуулан АНУ-аас урьдчилан тавьсан болзлыг Хятад улс няцаав. Солонгосын хойгийн цөмийн асуудлаар Хятад,Орос,АНУ,Япон ба хоёр Солонгос улсын хийж буй зөвлөлдөөнийг БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын харилцааг хэвийн болгосноос хойш биш харин нэн даруй сэргээх хэрэгтэй гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй  улс орныхоо байр суурийг тодорхойлон хэллээ.
Гадаадад байдаг эх орон нэгтнүүдээ дэмжих санг ОУ-д байгуулж байна. Энэ сан 2012 оноос ажлаа эхлэх болно. Энэ төслийн гол зорилго нь эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг шийдэх, орос хэлтэй нутгийн зөвлөлд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх зэрэг болно. Өнөөдөр Москва тэдэнд зөвхөн сэтгэл санааны ч биш материаллаг тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж ОУ-ын ГХЯ-ны департаментийн захирал Александр Чепурин мэдэгдлээ.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
2