×
Дэлхий дахинд, 19 Дөрөвдүгээр сарын 2011
Дэлхийн шилдэг тэргүүний эдийн засагчдын ирээдүйг сайхнаар хэлэх таамаг дуусжээ. Дэлхий шинэ хямралын босгон дээр тулж  ирээд байна –гэж Дэлхийн банкны болон Олон улсын валютын сангийн шинжээчид үзэж байна. Үүний гол буруутан – улс бүрийн тавьсан өр зээл, зээлийн хүүгийн өсөлт, хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн бэрхшээл.
“ Фукусима-1” атомын цахилгаан станц дээр гарсан ослын дараа Оросын  АЦ станцуудад  явуулсан стресс-тестүүд аюулгүй байдал баталгаатай байгааг харууллаа хэмээн Росатом корпорацын тэргүүн Сергей Кириенко  Киевт болсон Чернобылийн АЦС-д гарсан ослын  25 жилийн ойд зориулан зохион байгуулсан олон улсын бага хурал дээр хэлсэн үгэндээ  цохон тэмдэглэв.

4-р сарын 18- нд иракийн  Курдистанд болсон эсэргүүцлийн жагсаал нь  жагсагчид болон аюулгүй байдлыг хамгаалах хүчнийхнийн хооронд  мөргөлдөөн гарснаар өндөрлөжээ. Мягмар гаригт тус улсад хоёр дугаарт ордог Сулеймани хотод эмх замбараагүй байдал үүсч, 80 гаруй хүн шархаджээ.

Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
2