×
Дэлхий дахинд, 20 Гуравдугаар сарын 2011
Хойд Африк болон Ойрхи Дорнодод өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг ус буцалж байгаа тогоотой зүйрлэхээр байлаа. Олон улсын эвслийн цэргийнхэн бямба гаригт Ливийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхэллээ. Франц, АНУ, Их Британ улсуудын онгоцууд Ливийн Агаарын довтолгооноос хамгаалах объектуудад агаараас цохилт өгсөн байна. Мөн америк, их британын байлдааны хөлөг онгоцуудаас далавчит пуужингаар цохилт өгсөн байна.
Япон улс донсолсоор л байна. 3-р сарын 11-ны газар хөдлөлтөөс үлдсэн бүхнийг өдөр бүр 6 баалын хүчтэй түлхэлт бат бэх байдлыг нь шалгасаар л байна. Сүүлийн үеийн мэдээгээр 7300 гаруй хүн амь насаа алдаж, 11 мянгаад хүн сураггүй алга болсон гэж албан ёсоор баталсан байна.
Барууны цэргийн эвсэл Ливи улсын газар нутгийг тэр чигт нь бөмбөгдөж эхэллээ. АНУ, Их Британ, Франц улсууд пуужингийн болон бөмбөгийн цохилт өгсөөр байна. Бямба гаригийн орой болон шөнө АНУ, Их Британын байлдааны хөлөг онгоцуудаас ливийн цэргийн объектуудад 110 ширхэг “Томагавк” далавчит пуужингаар цохилт өгсөн байна. Францийн онгоцууд агаарын цохилт өгсөн байна.
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011