×
Дэлхий дахинд, 17 Гуравдугаар сарын 2011
Японд ажиллаж байгаа  Оросын Онцгой  байдлын яамны бүлгийн гишүүдийг ахин олшруулав.Онцгой эрсдэлтэй ажиллагааны төвийн 50, Алс Дорнодын эрэх отрядын 25 ажилтан анхны бүлэгтэй нэгдэв. Оросын аврагчид эвдрэн нурсан Сендай  хот орчимд газар хөдлөлтийн уршгийг арилгаж байна. Цунамийн улмаас өргөн уужим талбай усанд авахуулсан нь ажлыг хүндрүүлэв.
Япон ба Ойрхи Дорнодын байдал нефтийн зах зээлийг ахин донсолгож байна. Япон дахь цацраг идэвхит бодисын тархалт арабын орнуудын улс төрийн тэмцэл хөдөлгөөнөөс илүү  зохисгүй нөлөөтэй боллоо.Нефтийн үнэ түр зуур буураад одоо ахин нэмэгдэж байна. Ойрын үед нэг баррель нефтийн үнэ 150-200 доллар болж магадгүй гэж ОХУ-ын сангийн сайд Алексей Кудрин өчигдөр  таамаглав.
Ойрын 10 жилд манай гаригийн жуулчдын дунд оросын жуулчид тэргүүлэх болно гэж  НҮБ-ийн Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагын  \ЮНВТО\ ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифаи үзэж байна. Орос улсын жуулчид болон аялал жуулчлалын байгууллагын ирээдүйн тухай санал бодлоо тэрээр дөнгөж сая Москвад өндөрлөсөн “Интурмаркет-2011”  олон улсын үзэсгэлэнгийн үеэр сэтгүүлчидтэй хуваалцлаа.
Оросын «Союз» сансрын хөлгөөр америкийн сансрын нисгэгчдийг наанадаж 2016 он хүртэл Олон улсын сансрын станцад тээвэрлэнэ. Америкийн Space shuttle хөтөлбөрийг бүрэн зогсоонтой холбогдуулан ийм шийдвэр  гаргажээ. Ингээд дан оросын хүчээр Олон улсын сансрын станцын багийн гишүүдийг сэлгэнэ.
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011