×
Дэлхий дахинд, 16 Гуравдугаар сарын 2011
Японы АЦС дээр гарсан эмгэнэлт явдал бол атомын энергийн хөгжилд нөлөөлөх ёсгүй гэж Орос улсын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. Тэрээр  дээрх ослыг байгалийн сүйрэл болон технологийн элэгдэлээс болсон гэж тэмдэглэсэн. Нөгөөтэйгүүр европын орнууд зарим  АЦС даа түр хугацаагаар хаагаад байна. Японы цөмийн объектуудын ослын дараах  үр дагавар дэлхийн хамтын нийгэмлэгүүдийг айхтар цочоолоо.
Газар хөдлөлт, цунами японы автомашины тэргүүлэх компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөв. Дэлхийн автомашины аж үйлдвэрт  тэргүүн байр эзлэж буй «Тойота» компани улс дотроо бүх  үйлдвэрлэлээ 3-р сарын 17 хүртэл зогсоож, үйлдвэрлэх машиныхаа тоо хэмжээг 40 мянгаар багасгаж болзошгүй. Түүнчлэн японы «Сузуки», «Ниссан», «Хонда» компаниуд ажлаа түр зогсоожээ.
"Фукусима-1” АЦС цогцолбор дээр байдал хүндэрлээ.  “Фукусима-1” АЦС дээр цагаан утаа суунаглан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар агаарт цацагдаж байгаа хяагдал гэнэ.  Тус улсын удирдлагын мэдэгдсэнээр дээрх явдал нь цацраг идэвхитэй бодис агаарт цацагдахад хүргэж болох юм гэлээ.
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011