×
Дэлхий дахинд, 14 Гуравдугаар сарын 2011
Япон улсыг дайрсан байгалийн сүйрэл нь хэдэн мянган японы гэр бүлийг болон дэд бүтцийг сүйтгээд зогссонгүй. Байгалийн энэ гамшигт дэлхийн нийт эдийн засаг нэрвэгдэж магадгүй болоод байна. Японы үйл явдлыг  хамгийн түрүүн хөрөнгийн зах зээлүүд мэдэрч эхэллээ.
Орос улсын 75  мэргэжилтэн даваа гаригт  Японы аврах ажиллагаанд оролцож эхэллээ.  Ил-76, Ми-26  онгоц нь   Москва болон Хабаровск хотуудаас сүйрлийн голомт руу  ОБЯ-ны хоёр отрядыг хүргэв.
  3-р сарын 13- ны өдөр “Гриф” аврах усан онгоц Владивостокоос Япон руу оросын далайчдыг нүүлгэн шилжүүлэхээр гарлаа. Тэдгээр нь “Хризолитовый” усан онгоцны далайчид бөгөөд газар хөдлөлтийн улмаас үүссэн аврага цунами тэднийг усны гүехэн газар авч шийджээ. 15 далайчнаас 13 хүн японы загасчдын онгоцонд хүргэгдсэн бөгөөд тэднийг нөгөө талын эрэг рүү хүргэх боломж үгүй юм.
Япон улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас нас барсан болон сураггүй хүмүүсийн тоо 4,5 мянга гараад байна-гэж Киодо Цусин агентлаг мэдээлжээ.Гэхдээ үүнд эргийн хавиар амьдардаг холбоо тогтоож чадаагүй байгаа 18 мянга гаруй хүмүүсийн статистикийн мэдээ ороогүй байгаа гэнэ. Сүйрлийн голомтонд байсан 2 мянга 500 жуулчдын аюулгүй байдал ч мөн батлагдаагүй байгаа аж.
ОХУ-ын  ОБЯ-ны Ил-76 онгоц Токиод буулаа. “Центроспас” байгууллагын 50 мэргэжилтэн болон шуурхай аврах бүлгүүд багаж төхөөрөмжийнхөө хамт тус онгоцоор ирсэн юм. Оросын ОБЯ-ны онгоц Токиогоос Ямагата руу нисэх бөгөөд энэ нь 3-р сарын 11 –нд тус улсыг  дайрсан хүчтэй газар хөдлөл болон аймшигт цунами дайрсан газартай илүү ойр хот юм.
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011