×
Дэлхий дахинд, 10 Гуравдугаар сарын 2011
Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд ( БРИК буюу БОЭХ ) нь  буурай эдийн засагтай орнуудад хувь нэмрээ оруулж байна. Ийм дүгнэлтийг Олон улсын валютын сан (ОУВС) хийжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар  БРИКС ийн орнуудад хамгийн сүүлд Өмнөд Африк нэгдсэн бөгөөд ойрын жилүүдэд өөрийн нөлөөгөө эрчимжүүлэн, уламжлалт лидер -АНУ, ЕХ- г ч хол орхих магадлалтай юм.
 АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены Орос улсад хийж буй айлчлал  Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх болон Жексон-Вэникийн засварыг хүчингүй болгоход тус дөхөм үзүүлнэ гэдэгт Москва найдаж байна. АНУ-ын  дэд ерөнхийлөгч их туршлагатай, конгрессын гишүүдтэй сайн харилцаатай зүтгэлтэн юм.
Ерөнхийлөгч Дмитрий Медведев НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс Ливи улсын талаар  гаргасан хориг арга хэмжээ авах шийдвэрийг Орос улс даган мөрдөх тухай зарлигт гарын үсэг зурав. Баримт бичиг хойд африкийн хямралд нэрвэгдсэн улсад бүх төрлийн зэвсэглэл нийлүүлэх, цэргийн үйлчилгээ үзүүлэхийг  хориглосон байна.
  Москва Вашингтон хоёр харилцаагаа сайжруулан,  үл итгэгчдийн урмыг хугалав. Энэ тухай АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Москвад Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзахдаа мэдэгдэв. Түүний яриагаар Барак Обама ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Орос Улстай харилцаагаа хөгжүүлэх нь гадаад бодлогын    тэргүүн зэргийн зорилго байна гэж тэмдэглэж байсан гэв.
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011