×
Дэлхий дахинд, 7 Гуравдугаар сарын 2011
 «Эртний тээрмийн дэргэд» гэдэг олон улсын наадам дэлхийн хойд нутгийн эртний тээрэм хадгалагсдан Архангельс мужийн эртний Кимжа с үү ринд болно.
Олон улсын хүмүүнлэгийн эрхийг зөрчиж байгаа хэн бүхэн хуулийн өмнө адилхан хариуцлага хүлээх ёстой гэж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Трипольд анхаарууллаа. Ливи улсын баруун нутагт мөргөлдөөн үргэлжилж байгаад сэтгэл гүнээ түгшиж байгаагаа Пан Ги Мун ням гаригт илэрхийлсэн юм. Энгийн иргэдийн эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэн сонголтгүй давшилт явуулж байгаагаа зогсоохыг тэрээр төр засгаас шаардсан билээ.
АНУ-ын БХ-ын сайд Роберт Гейтс, ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзахын тулд Афганистанд гэнэт хүрэлцэн ирлээ. Пакистантай залгаа хил орчмын нутагт  НАТО-гийн агаарын хүчин цохилт өгөх үед афганы 9 хүүхэд амь насаа алдсаныг тэрээр өнгөрсөн долоо хоногт эрс хатуу шүүмжилсэн юм.
Ард иргэдийнхээ эсрэг үйлдэж байгаа хүчирхийлэлээ зогсоохыг Ливийн төр засгаас НҮБ шаардлаа. НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, ливийн ГХЯ-ны тэргүүн Муса Кусатай утсаар ярихдаа “ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, тайван, хүн ёсоор амьдрах гэсэн тэдний хүсэл зоригийг хүндэтгэн үзэхийг” шаардлаа.
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011