×
Дэлхий дахинд, 6 Гуравдугаар сарын 2011
Оросын нэрт аялагч Федор Конюховын удирдсан экспедиц тэмээ унаж Этиоп улсыг туулна. Энэ аялалын замын нийт урт 1200 километр юм. Урьд нь сайн судлагдаагүй таван омгийнхон амьдардаг нутгаар энэ экспедиц дайрч өнгөрөх юм байна. 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэнд аялаж байсан оросын офицер, дипломатч, аялагч, шашны зүтгэлтэн Александр Булатовичийн туулсан замаар Конюхов явах болно.
Арван хоёрдугаар таван жилийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх явцад онцгой анхаарал хандуулна. Энэ өдрүүдэд Бээжин хотод болж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао тавьсан илтгэлдээ ингэж мэдэгдлээ. Ерөнхий сайдын илтгэлд анх удаагаа “хүн бол бүхний үндэс” гэсэн зарчим улс орны удирдагчдын гол барих зүйл гэж заасан байна.
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011