×
Дэлхий дахинд, 5 Гуравдугаар сарын 2011
АНУ-аас оюуны өмчийн эрхийг хамгаалах хүрээнд Хятад болон өөр хэд хэдэн улсад зэм хүлээлгэв. Худалдааны хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж буй Рон Киркийн хэвлэл мэдээллийн  албанаас зарлан мэдээлсэнээр арваад зах зээлийн ажиллагаа шинэ бүтээлийг хувилан олшруулах, хуурамч бүтээгдэхүүнтэй  хийх олон улсын тэмцэлд сорилт учруулж байна.
Ливи улсад төр засгийн болон сөрөг хүчнүүд тус улсын янз бүрийн нутагт байгаа стратегийн ач холбогдолтой хотуудын төлөө байлдаж эхэллээ. “Халуун цэгт” хяналтаа тогтоосон гэж эрх барих  хүчин болон босогчид ээлжлэн зарласан нь эргэлзээтэй байна. Муаммар Каддафигийн цэргүүд нефтийн Эз-Завия хотыг буцаан хяналтандаа авлаа гэж Ливийн улсын телевиз мэдэгдлээ.
Хоёр сар дараалан хүнсний бүтээгдхүүний үнэ үнэмлэхүй дээд хэмжээнд хүрсээр байна. Дэлхий дээр өлсгөлөнгийн аюул нүүрлэж байна гэж НҮБ анхааруулсаар байна. Хэрвээ ойрын үед нөхцөл байдлыг зохицуулахгүй бол нийгэм, улс төрийн болон хүн амын өсөлтийн өргөн хэмжээний донсолгоо болж мэднэ гэж НҮБ-ын шинжээчид тэмдэглэж байна.Үнийн хамгийн дээд түвшинг улаан буудай тогтоолоо.
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011