×
Дэлхий дахинд, 4 Гуравдугаар сарын 2011
АНУ мэдээллийн дайнд  арабын орнууд болон Хятад, Орос улсуудад ялагдаж байна гэж Хиллари Клинтон америкийн конгресст хийсэн сонсгол дээр мэдэгджээ. Гадаад орнууд руу явуулах нэвтрүүлгийг өргөжүүлэхийн тулд тусгай газрых нь төсвийг нэмэгдүүлэхийг  Төрийн нарийн бичгийн дарга уриалсан байна.  Америкийн суртал нэвтрүүлэг хүйтэн дайны үед  маш сайн ажилласан гэж  Хиллари Клинтон үзэж байна.
Өнөөдөр Ойрхи -Дорнодод – уур хилэнгийн өдөр.  Йемен, Ирак, Йорданий томоохон хотуудад хүмүүс талбайд цугларч эрх баригчдад  дугүйцлээ илэрхийлэх аж.Эсэргүүцлийн жагсаал нь том хэмжээний мөргөлдөөн болоод байгаа Ливид Муаммар Каддафийн нисэх хүчин  Марс-Брег боомтыг дахин бөмбөгдөж эхэллээ. Босогчид Рас-Лануф руу  болон хөрш Сирт рүү аялахаар бэлтгэж байна.
Орос Улс Ливийн хүн амд  шаардлагатай үед нь туслахаар бэлтгэж байна гэж Оросын Онцгой байдлын яамны Олон улсын үйл ажиллагааны газрын / департаментын / захирал Юрий Бражников мэдэгдэв. “ Бид Ливийг орхин Египт болон Тунисын хил давж байгаа мянга мянган  иргэдэд туслахаар бэлтгэж байна.
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011