×
Дэлхий дахинд, 2 Гуравдугаар сарын 2011
Валютын дайнд инфляци гол үүрэг гүйцэтгэв. Эдийн засаг нь хөгжиж буй орнууд  хүнсний бүтээгдэхүүн, нүүрс ус төрөгчийн үнэ эрс нэмэгдсэн нөхцөлд үндэсний валютынхаа ханшийг бууруулахыг оролдохоо болих шийдвэр гаргав. Оросын бүр эхнээсээ баримталж ирсэн тактик алсын хараатай болох нь илрэв.
Ливид цус урсгахыг зогсоох зорилгоор Муаммар Каддафийн эсрэг цэргийн болон эдийн засгийн шахалт эрчимчиж байна. АНУ  байдалд цэргийн оролцогоо үгүйсгэхгүй байгаа, гэхдээ тэд  НАТО-гийн  орнуудын түншүүдийнхээ бүрэн дэмжлэгийг авч чадаагүй юм. Үүний зэрэгцээ Ливийн эсрэг арга хэмжээ авч байгаа улс орнуудын тоо өссөөр байна.
Өмнөд Солонгосын арми нь 4-р сарын эцэс хүртэл  АНУ-ын удирдлагын дор байлдааны сургууль хийж байгаа. Пхеньяны ГХЯ мягмар гаригт тэдний хамтарсан сургуулилтыг туйлын бүдүүлэг өдөөн хатгалага  гээд өөрсдийгөө хамгаалахын тулд сөрөг цохилт хийнэ гэдгээ мэдэгдэсэн аж. Өмнөд Солонгосын болон АНУ-ын генералууд нь дайсны дайралтын үед довтолгооны харилцан ажиллагааны арга барилыг боловсруулж байна.
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011