×
Дэлхий дахинд, 27 Хоёрдугаар сарын 2011
Лимасоль хотод болсон орос хэлтэй иргэдийн бага хурал оросуудыг киприйн нийгэмлэгт интеграцчлах нь гэсэн гол сэдэвтэй байлаа. Хоёр орны соёлыг нэгтгэхээс биш салгах ёсгүй гэж форумд оролцогчид үзэж байгаа юм байна. Кипрт орос хэлтэй иргэд 60 мянга амьдардаг бөгөөд тус улсын хүн амын 8%-ийг эзэлдэг юм.
 Ливийн сөрөг хүчин шилжилтийн засгийн газар байгуулж байна. Энэ засгийн газар 3 сар ажиллах бөгөөд энэ хугацаанд шинэ төрийн тэргүүн сонгох ардчилсан сонгуульд бэлтгэх ёстой гэж тус засгийн газрын тэргүүн Хууль зүйн яамны сайд асан Мустафа Абдель Жалиль “Аль Жазира” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
Ливийн тэргүүн Муаммар Каддафи болон түүний гэр бүлийн гишүүд, ойрын хамтран зүтгэгчдийг улс орноосоо явахыг хориглосон хориг арга хэмжээг НҮБ-ийн АЗ авлаа. Зохих тогтоолыг урьд шөнө сайшаасан байна. Мөн АЗ-ийн шийдвэрээр Ливи улсад бүх төрлийн зэвсэг худалдахыг зогсоосон бөгөөд энэ улсад энгийн номхон иргэдийн амь насыг хохироосон хэргийг мөрдөн байцаахыг Олон улсын эрүүгийн шүүхэд даалгасан байна.
Иргэдийнхээ эсрэг цэргийн хүч хэрэглэсэн Ливи улсын төр засгийг ОУ шүүмжилж байна гэж ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр Ливийн ГХЯ-ны сайд Муса Кусатай утсаар ярилцахдаа, ОУ дэлхийн хамтын нийгэмлэгийн хамт гадаадын болон өөрийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, олон улсын хүмүүнлэгийн эрхийг дагаж мөрдөх, хүний эрхийг хүндэтгэхийг Триполиос шаардаж байна гэж мэдэгдсэн байна.

Афганистанд парламентын сонгуулийн сонгогчдын саналыг 34 мужаас 12-т нь тоолж байна. Өнгөрсөн оны 9-р сарын 18-нд болсон сонгуулийн дүнг мөрдөж байгаа Тусгай шүүн таслах газар энэ ажиллагааг явуулж байгаа юм. Жишээ нь Нуристан мужид аюулгүй байдлын үүднээс ихэнх сонгуулийн хэсгийг хаасан байна.

Ливийн тэргүүн Муаммар Каддафи болон түүний гэр бүлийн гишүүд, ойрын хамтран зүтгэгчдийг улс орноосоо явахыг хориглосон хориг арга хэмжээг НҮБ-ийн АЗ авлаа. Зохих тогтоолыг урьд шөнө сайшаасан байна. Мөн АЗ-ийн шийдвэрээр Ливи улсад бүх төрлийн зэвсэг худалдахыг зогсоосон бөгөөд энэ улсад энгийн номхон иргэдийн амь насыг хохироосон хэргийг мөрдөн байцаахыг Олон улсын эрүүгийн шүүхэд даалгасан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
8
12
19