×
Дэлхий дахинд, 21 Хоёрдугаар сарын 2011
Өнгөрсөн ням гаригт Интернетээр Хятадын хэд хэдэн хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар гаргасан уриалга цөөн хүн оролцоход хүргэжээ. Полиц нилээд хурдан дэг журмыг тогтоолоо. Зарим мэдээнээс үзвэл саатуулагдсан хүний тоо нийт орны хэмжээнд 14 байгаа аж. Ингэхдээ эсэргүүцлийн жагсаалыг Хятадын  13 хотод төлөвлөөд байжээ.

Хойд Африк болон Ойрх-Дорнод тогтворгүй бүс болж хувираад байна. Засгийн эрх баригчдын эсрэг тэмцэл арабын улс орнуудыг Мароккогоос аваад Персийн булан хүртэл бүхэлд нь хамраад байна. Хэдэн зуун мянган хүмүүс гудамж талбайд гарч жагсаал цуглаан хийж байгаа учир шалтгаан нь янз бүрийн юм. Тунис болон Египтэд ард түмний дургүйцлийн шалтаг нь ядуурал, хээл хахууль.

Хэлний олон төрөлд  дэлхийн ургамал болон ан амьтны нэгэн адил устаж алга болох аюул учраад байна. Энэ байдлыг аврахын тулд НҮБ-ын ЮНЕСКО –гоос Олон улсын төрөлх хэлний өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ өдрийг 2-р сарын 21 нд тэмдэглэх болсон төдийгүй, тухайн өдөр хагас зуун жилийн тэртээх өдрийг дурсан тэмдэглэх аж.
Загварын ертөнцийн нэрт GUCCI оросын нэрт   “Непоседы”  хөгжмийн хамтлагийн 20 жилийн ойг тэмдэглэх юм. Кремльд болох хүүхдийн хамтлагийн тэмдэглэлт ойн концертод зориулан италийн загвар зохион бүтээгчид тусгай иж бүрдэл  хувцас оёж өгөх юм. Энд гайхах юм огтхон ч үгүй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
8
12
19