×
Дэлхий дахинд, 20 Хоёрдугаар сарын 2011

Арабын ертөнцид гарсан төр засгийн эсрэг давалгаа өнгөрсөн долоо хоногт Ливид хүрч очлоо. Баасан гаригт босогчид тус улсын Эль-Байда хотыг эзлэн авлаа.Энд тэднийг нутгийн полиц ч дэмжсэн байна. Улс орон даяар өрнөсөн мөргөлдөөний үеээр 24 хүн золиос болжээ. Энэ бүгд нь бүр 1-р сард Египетээс  үүдэлтэй. Дараагийнх нь хэн бэ, энэ бүхний цаана хэн байна?

АНУ-ын цэргийн байнгын баазыг Афганистаны нутаг дэвсгэр дээр байгуулах эсэхийг тус улсын парламент шийднэ гэж Кабулд хийсэн хэвлэлийн бага хурал дээр тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай өнөөдөр мэдэгдлээ. Тэрээр АНУ–тай стратегийн хамтын ажиллагаа хөгжүүлж буй эрмэлзэл нь терроризмтэй хамтдаа тэмцэх зорилго гэв.
БНАСАУ  тус улсын хойд хэсэгт оршидог   Хамгён –Пукто тосгоны Пунгери хээрийн  сургуулилтын газар тусгай туннель ухах ажил хийж байна. 2 р сарын 20 нд Ренхап агентлаг Өмнөд Солонгосын засгийн газрын болон цэргийн эх сурвалжуудаас иш татан мэдээлсэнээр энэ нь тус улсыг шинээр  цөмийн туршилт хийхтэй холбоотой байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.
Парист болсон “ Их -20“ сангийн сайд нарын зөвлөлгөөний үр дүнд Орос улсын төлөөлөгчид сэтгэл хангалуун байна гэж Орос улсын сангийн дэд сайд Дмитрий Панкин мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар уулзалтад оролцогчдын хэлэлцэн тохиролцсоны дагуу эдийн засгийн үзүүлэлтүүдийг өргөтгөсөн явдал нь эдийн засгийн тэнцвэртэй бус байдлыг засахад чухал үүрэг гүйцэтгэх аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
8
12
19