×
Дэлхий дахинд, 14 Хоёрдугаар сарын 2011
Египет улс хямралд ахин нэрвэгдэв. Сөрөг хүчний шаардлагыг биелүүлсэн боловч жагсаал үргэлжлэсээр байна. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын бие тааруу муу байна. Мубаракын талынхан үнэн чанартаа засгийн эрхийг гартаа авсан цэргийнхэнд шаардлага тулгаж мэднэ. Египетийн Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр зогсоон, Парламентыг тараажээ. Батлан хамгаалахын сайд Мухаммед Хусейн Тантауи тэргүүтэй армийн командлал ямар ч хууль батлах эрх өөрсөддөө ноогдуулсан байна.
Энэ жилийн 4-р сард тэмдэглэх гэж байгаа сансарт анх удаа хүн ниссэний 50 жилийн ойг тохиолдуулан олон улсын киноны төслийг хэрэгжүүлж «Байконур» киног бүтээв. Энэ бол хайр дурлал, сансрын тухай уянгын домог юм.  «Байконур» гэсэн казах үг Юрий Гагарин гэдэг орос нэртэй хамт олон улсын хэлэнд оржээ.
БНАСАУ, БНСолонгос улс хоёр нэгдэснээр л Солонгосын хойгт бат бэх энх тайван тогтоно  гэж Пхеньяны ЦТАК агентлагаас өчигдөр нийтлүүлсэн тайлбарт өгүүлжээ. Харин Умард Солонгос нэгдэх үйл явдалтай холбогдуулан өөрийн болзол тавьсан байна. Хоёр Солонгос улс Өмнөд нь Умардыг «залгих» биш холбоо байгуулах зарчмаар нэгдэх ёстой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
8
12
19