×
Дэлхий дахинд, 10 Хоёрдугаар сарын 2011
АНУ, Францын залуу астрономчид радио телескопоос харь гаригийн соёл иргэншилд илгээж буй илгээлтэд зориулж нийтлэг код хэл боловсруулахыг санал болгожээ. Энэ нь бидний илгээж буй дохио хүлээн авагчдад хүрвэл түүнийг ойлгох боломжийг дээшлүүлэх болно гэж тэд үзэж байна. Харь гаригийн ертөнцөд бидний илгээж буй дохионууд улам бүр ойлголт муутай болоод байна хэмээн зохиогчид  нь үзэж байна.
Өмнөд Курилын арлуудын эргэн тойронд гарсан саяханы маргаан шуугиан эцэслэсэн гэж Орос Япон улсууд үзэж, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Талууд Японы ГХЯ-ны тэргүүн Сэйзи Маэхаратай Москвад хийх орос-японы хэлэлцээний өмнөхөн  хамтын ажиллагааны байдлыг тодорхойлов. Оросын шинэтгэлтэй холбоотой хамтарсан төслүүдийг  хэрэгжуулэхэд аль болохоор биечлэн туслана гэж Японы сайд батлан илэрхийлэв.
Дэлхийн асуудлыг шийдвэрлэх талаар Умард Атлантын гэрээний байгууллага болох НАТО-гийн гишүүн орнуудын зэрэгцээгээр Орос, Хятад хоёр улс АНУ-ын чухал түнш орнууд мөн гэдгийг шинэ хувилбар нь нийтлэгдсэн Вашингтоны цэргийн стратегиэр баталсан байна. Тус баримт бичигт өгүүлэхдээ, АНУ Орос улстай тогтоосон хоёр талын яриа хэлэлцээ, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
8
12
19