×
Дэлхий дахинд, 9 Хоёрдугаар сарын 2011
 Египетийн улс төрийн байдал  тодорхой бус хэвээр байна. Тус улс  хямралаас чухам хэдийд гарахыг хэлэхэд хэцүү гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн өдрүүдэд улс төрийн байдал нь эсрэг тэсрэг хоёр  чиглэлээр явагдаж байна. Нэг талаас байдал хэвийн болох шинж тэмдэг мэдрэгдэв. Томоохон хотуудад аж ахуйн үйл ажиллагаа төлөвшиж, дэлгүүр, ресторан нээгдэж, банкууд ажиллаж байна.
Зүүн Өмнөд Азид хамгийн том нь болох «Алтан кобра могой-2011» цэргийн сургууль Тайландад эхэллээ. Түүнд АНУ, Тайланд, Индонези, Малайзи, Сингапур, Өмнөд Солонгос, Япон зэрэг 7 орны 13 мянган цэргийн албан хаагч оролцож, 17 орон ажиглагчидаа илгээсэн байна. Америкийн цэргийн нисэх хүчин, нисдэг тэргүүд болон завь эсэргүүцэгч нисэх онгоц тээгч усан онгоцыг оролцуулах болно.
АНУ Үндэсний цэргийн шинэ стратеги сүүлийн долоон жилийн хугацаанд  анх удаа зарлав. АНУ шаардлагатай тохиолдолд бие дааж юм уу холбоотнуудтайгаа хамт цэргийн хүч хэрэглэх эрхтэй гэж баримт бичигт өгүүлжээ. «Аль-Каида» бүлэг  болон Афганистан, Пакистан, Сомали, Йемен болон бусад улс дахь энэ бүлгийн төлөөний этгээдүүдэд  цохилт өгөх нь стратегийн зорилго гэжээ.
АНУ Хятадтай цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна гэж сүүлийн долоо хоногийн дотор анх удаа шинэчлэсэн Үндэсний цэргийн стратегид өгүүлжээ. Цэргийн стратегийг  2-р сарын 8-нд энд зарласан байна. Вашингтон «Хятадтай бүх салбарт нааштай хамтран ажиллахыг хичээж байна» гэж баримт бичигт заажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
8
12
19