×
Дэлхий дахинд, 3 Хоёрдугаар сарын 2011
Египет иргэний дайны ирмэгт тулав. Сүүлийн үед Каирт болсон хэрэг явдал ийм эмгэнэлт дүгнэлт хийхэд хүргэв. 1-р сарын 25-нд  гарсан египетийн хямрал цаашид ийнхүү даамжрасан байна: сөрөг хүчин өдрөөс өдөрт дэглэмийг солих уриан дор илүү олон хүнийг гудамжуудад гаргаж, засаг захиргаанд улам хүчтэй шахалт үзүүлэв. Ийм тэмцэл хөдөлгөөн 2-р сарын хоёр хүртэл  үргэлжлэв.
Оросын шигшээ баг дэлхийн өвлийн Универсиадын 7 дахь өдөр хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл нийтдээ долоон медаль хүртлээ. Уран гулгагч Любовь Илюшечкина, Нодари Майсуразе нар спортын хос гулгалтын төрөлд  түрүүлэв. Сергей Воронов ганцаарчилсан  төрөлд мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн  манай цаначид  Светлана Бочкарёва, Яна Яновская, Алия Иксанова нар бас алтан медаль авчээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама СДЗ-ийг хязгаарлан хорогдуулах тухай  орос-америкийн шинэ Гэрээг батласан баримт бичгүүдэд өчигдөр гарын үсэг зурав. АНУ-ын конгрессын сенат Гэрээг 12-р сарын 22-нд батласан билээ. Хоёр орны ерөнхийлөгч Барак Обама, Дмитрий Медведев нар  СДЗ-ийн тухай баримт бичигт 4-р сарын 8-нд Прага хотноо гарын үсэг зурсан  юм.
Монгол, Хятад, Вьетнам, Солонгос, Хонконг, Тайвань, Филиппин, Сингапур, Хятад улсуудад  томоохон баяр ёслол боллоо.  Оросын зарим бүс нутагт билгийн улирлын шинэ жилийн баярыг бас тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан Тува, Буриад болон Эрхүү мужид  өнөөдөр  амралтын өдөр болж  концерт, үзэсгэлэн, наадам зохиогдож байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
8
12
19