×
Дэлхий дахинд, 1 Хоёрдугаар сарын 2011
Египетийн хүний эрхийг хамгаалах 50 гаруй байгууллага өнөөдөр хамтрасан мэдэгдэл гаргаж, цуст ажиллагаа улс оронд нь явагдахаас сэргийлэн сэрэмжлэхийн тулд огцрохыг ерөнхийлөгч Хосни Мубаракад уриалжээ. Улс төрийн бүх хүчин  ба  иргэний нийгмийн төлөөлөгчдийг оролцуулан боловсруулсан шинэ Үндсэн хуулийг батлах нь зайлшгүй чухал гэж тэд тэмдэглээд парламентын ба ерөнхийлөгчийн чөлөөтэй ил тод сонгууль зургаан сарын дотор явуулахыг шаардав.
Пакистан улс сүүлийн хэдэн жил цөмийн зэвсгээ хоёр дахин нэмэгдүүлж Энэтхэг улсаас давуу болсон байна. Одоогийн байдлаар Исламабад 100 гаруй цөмийн цэнэгт хошуутай төхөөрөмжтэй байна. Америкийн эрдэмтэдийн холбооны цөмийн мэдээлэлийн хөтөлбөрийн захирал Ханс Кристенсен “Буллетин оф атомик сайентистс” сэтгүүлд энэ шинэ мэдээлэлүүдийг өгсөн байна.
Каир хотод “сая хүний марш” хийнэ гэж египетийн сөрөг хүчин амлаж байна. Энэ өдөр “Египет улсын хувьд шийдвэрдэгч өдөр” болно гэж эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчид мэдэгдэж байна. Ерөнхийлөгч Мубарак болон дөнгөж сая тангараг өргөсөн засгийн газрыг огцруулахыг шаардаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
8
12
19