×
Дэлхий дахинд, Нэгдүгээр сар 2011
Курилийн тухай ойлгоцоо Токио өөрчилж чадахгүй байна. ОУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны сайд Виктор Басаргин Кунашир, Шикотан, Итуруп арлуудад очсон явдалд Токио “ихээхэн харамсаж” байгаагаа даваа гаригт илэрхийллээ. Өнгөрсөн жилийн 11-р сарын 1-нд Орос улсын төрийн тэргүүн тус аралд айлчилсны дараа Өмнөд Курилд сүүлийн хоёр сард очиж байгаа засгийн газрын 3 дахь төлөөлөгчид тэд юм.
Египет улс шинэ эмх замбараагүй байдлын өмнөхөн. 1-р сарын 25-нд болсон үймээн самууныг улс орон арай гэж даваж байхад дахиад өргөн хэмжээний үймээн болж магадгүй байна. Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг санаачилсан египетийн сөрөг хүчин өнөөдөр бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриаллаа. Мягмар гаригт “сая сая эсэргүүцэгчдийн марш” төлөвлөөд байна.
Зөвхөн эмэгтэйчүүдийг хайрлан халамжлах шинэ байгууллага НҮБ-ийн бүтэцэд бий боллоо. Аддис-Абебед болж байгаа Африкийн холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ тухай ням гаригт мэдэгдлээ.
Ази тивийн өвлиийн 7-р наадам Казахстанд ёслол төгөлдөр нээгдлээ. Наадмын албан ёсны нээлт дээр Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Жак Рогге, Азийн олимпын зөвлөлийн удирдагч шейх Ахмад аль-Фахад аль-Сабах, Киргизийн ерөнхийлөгч Роза Отунбаева нарийн өндөр хэмжээний зочид байлцлаа. Орос, британ, австралчуудын зохиосон гурван цагын шоуг 30 мянган хүн үзлээ.
Улсын Дум болон Холбооны зөвлөл Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай орос-америкийн шинэ Гэрээг  өнгөрсөн долоо хоногт батлав. Одоо ОХУ АНУ батлах жуух бичигийг 2-р сарын 4-6- Мюнхенд  солилцох тухай урьдчилан мэдээлжээ.Улмаар  СДЗ-ийн тухай гурав дахь Гэрээ хүчин төгөлдөр болно. Гэрээний уйл ажиллагааг 10 жилээр тооцоолжээ. Талууд харилцан хүсвэл мөн хугацааг дахин 5 жилээр сунгаж болно.
Дэлбэрэх бодисыг зайнаас мэдэрдэг төхөөрөмжийг бүтээх ажлаа хурдасгахыг ОУ, НАТО-гийн түншүүдээсээ хүслээ. Энэ асуудлыг Брюссельд ОУ,НАТО-гийн зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн юм. Энэ уулзалт, москвагийн “Домодедово” онгоцны буудал дээр аймшигт алан хядах ажиллага болсноос хэдхэн хоногийн дараа болсон билээ.
Египетэд болж байгаа олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөж арваад хүн амь насаа алдаад зогсоогүй засгийн газрыг огцорууллаа. Одоо Египетээс ирж байгаа мэдээнүүд хувьсгалын үеийн он дараалалын бичгийг санагдуулж байна. Нийгэм, улс төрийн  дэлбэрэлт нь гинжин урвалаар үргэлжилж эхэлвэл энэ бүс нутагт болон дэлхий дахинд асар их хор уршиг тарина гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын засаг захиргаа болон корпорациудын удирдлага 2008-2009 оны  санхүүгийн хямралын буруутан юм гэсэн дүгнэлтийг америкийн конгрессоос байгуулсан хямралын шалтгааныг тогтоох хоёр намын комиссын ажлын  тайланд бичжээ. Жорж Буш , Билл Клинтон нарын засаг захиргаанууд болон Холбооны нөөцийн системийн тэргүүн нар хямралын хариуцлагыг хүлээх ёстой гэж илтгэлийн зохиогчид үзэж байна.
Хязгаарын 60 үйлдвэрийн газрын үйлдвэрлэсэн 10 тонн хөдөө аж ахуйн бүтээгдхүүнийг  Берлинд нээгдсэн “Ногоон долоо хоног” үзэсгэлэн дээр Кубань дэлгэн үзүүлж байна. Энд мах, сүү, загс болон лаазалсан бүтээгдхүүн мөн чихэр боов болон дарс, жүүсийг дэлгэн үзүүлж байна. Гадаадын түншүүдийг оролцохыг урьж байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга явуулахаар төлөвлөж байна.
Берн хотод болж байгаа хос уран гулгалтын Европын аврагаас оросын уран гулгагчид хоёр медаль хүртлээ. Мөнгөн медалийг Юко Кавагуты, Александр Смирнов нар хүртсэн байна. Жилийн өмнө хүртсэн алтан медалиа тэд хамгаалж чадсангүй. Вера Базарова, Юрий Ларионов нар хүрэл медаль хүртжээ. Алтан медалийг германын хос уран гулгагчид Алена Савченко Робин Шолков нар хүртсэн байна.
Орос, Америкийн СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээг далайн хоёр талынхан хоёулаа баталлаа. Одоо гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид солилцсны дараа гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Энэ гэрээг бэлтгэхэд хоёр жил хүрэхгүй хугацаа орсон нь ийм өндөр хэмжээний тохиролцооны хувьд бага хугацаа юм.
Орос Улсын иргэн Валерий Гергиев 2010 оны дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй удирдаач байлаа. Бэчтрак интернет порталын мэдээгээр оросын удирдаач 88 концертыг  удирдсан байна. Дэлхийн тайзан дээр тоглосон хамгийн нэр хүндтэй сонгодог бүтээлээр Генделийн “Мессия” оратори орсон байна. Түүнийг жилийн туршид 125 удаа тогложээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй 10 бүтээлийн 5 нь Бетховений бүтээл байна.
 Хамтын аюулгүй байдлын  гэрээний байгууллага Умард Атлантын эвсэлтэй адил тэгш үндсэн дээр л хамтран ажиллахад бэлэн байна гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа “Оросын дуу хоолой” радиод мэдэгдлээ. Николай Бордюжагийн хэлснээр ХАБГБ нь НАТО эвсэлтэй хамтран ажиллахад аль хэдийнэ бэлэн байна. Гэвч эвслийн дотоодын санал зөрөлдөөн одоогоор гол саад болсоор байна.
Иран улс олон улсын хамтын нийгэмлэгийн сэжигийг арилгаж, өөрийн цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэдгээ батлах ёстой гэж Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. “Иран бол манай хөрш, түнш улс. Тэгэхдээ түүнд тавих хэд хэдэн асуулт байна Иран улс энэ асуултад хариулах ёстой” гэж Д. Медведев Давост болж байгаа Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлсэн байна.
Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев лхагва гаригт Давост Дэлхийн эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ, оросын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах арга хэмжээг тодорхойллоо. Ойрын үед ОУ-д гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор тусгай сан байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдлээ.
ОУ, НАТО хоёр алан хядах ажиллагааны эсрэг мөр зэрэгцэн тэмцэх болно гэж ОУ-НАТО-гийн зөвлөлөөс мэдэгдлээ ОУ-НАТО-гийн зөвлөлийн мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. «Домодедово» онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагааг тус зөвлөлийн 29 орон шийдвэртэй эсэргүүцлээ. Энэ нь маш хүнд гэмт хэрэг, эмгэнэл бөгөөд үүнийг хэзээ ч зөвтгөж болохгүй  гэж баримт бичигт өгүүлсэн байна.
  Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Давост хийх айлчлалын хөтөлбөрийг нилээд багасгалаа. “Домодедово” онгоцны буудал дээр алан хядах ажиллагаа үйлдсний улмаас ингэхэд хүрчээ. “Ведомости” сонинд ярилцлага өгөхдөө Д.Медведев ингэж мэдэгдсэн юм.Ерөнхийлөгч энэ ярилцлагыг эртнээс өгөх гэж төлөвлөж байсан юм. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын уур амьсгал, дэлхийн эдийн засгийн форумын тухай ярихаар төлөвлөөд байсан юм.
Сомалийн эрэг хавийн далайн дээрэмчидтэй тэмцэх НҮБ-ийн АЗ-ийн шинэ тогтоолд Орос Улс ойрын өдрүүдэд өөрийн саналаа оруулна. Энэ тухай НҮБ-ийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин мягмар гаригт мэдээллээ.
Дмитрий Медведев Давосын форумыг Орос Улсын шинэчлэлийг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татахад ашиглах болно. Өнөөдөр хэвлэгдэн гарч байгаа оросын “Ведомости” сонинд ярилцлага өгөхдөө төрийн тэргүүн ингэж мэдэгдсэн байна. Орос Улстай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийг сонирхож байгаа болон хамтарсан үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаа хэн бүхэнд өөрийн ярилцлагаа зориулж байна.
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 1-р сарын 25 буюу мягмар гаригт унаж эхэлсэн байна. Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр нэг баррелийн үнэ 1 доллар 68 центээр багасаж 86 доллар 19 цент болсон байна. Атлантын далайн нөгөө эргийн лондоны бирж дээр “хар алтны” үнэ 1 доллар 36 центээр багасаж 95 доллар 25 цент болжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
7
13
14
15
20
21
22
24