×
Дэлхий дахинд, 2011
 Цаг уурын  өөрчлөлтийг судлах  улсхоорондын  шинжээчдийн бүлэг  бидний ирээдүйд халуун, хүйтний ер бусын мөчлөгүүд хүлээж байна. Жишээ нь :2010 онд гарч хүчтэй аадар бороо 20 жилд  нэг удаа гарч байсан бол дөрөв дахин ойртох нь. Ийм дүгнэлтийг 11-р сарын илтгэлд шинжээчид нийтлэв.
БНАСАУ-ын талиййгаач удирдагч асан Ким Чен Ирын бага хүү Ким Чен Ыныг пүрэв гаригт дээд удирдагчаар тунхаглав. Тэрээр намын тэргүүн болон БНАСАУ-ын ардын армийн командлагч байх юм.
Европд хүний эрхийг зөрчих явдал дэлгэрч , АНУ- ын эрх баригчид иргэдийн хувийн амьдралд  хутгалдана. Энэ бол дэлхийд хүний эрхийн ардчилсан норм болон эрх алдагдаж буйгийн маш бага хэсэг гэж Оросын ГХЯ-наас гаргасан тусгай илтгэлд дурьджээ.
Орос улс Ми 17 В5 эхний 9  нисдэг тэргийг Афганистанд нийлүүлэв.  12 нисдэг тэргийг ирэх жил нийлүүлэх болно.”Рособоронэкспорт” АНУ- ын хуурай замын цэргийн комнадлалтай Афганистаны аюулгүйн хүчнийхэнд  оросын нисдэг тэргийг нийлүүлэх нийт 375 сая долларын гэрээг   өнгөрсөн 5-р сард үзэглэсэн юм.
Пхеньянд  удирдагч агсан Ким Чен Иртэй  салах ёс гүйцэтгэх үндэсний    гашуудал боллоо гэж ЦТАК агентлаг уламжилжээ. Орон даяар их буугаар буудаж, цэргийн албан хаагчид болон БНАСАУ ын хүн ам тус улсын удирдагч агсны гэгээн дурсгалыг гурван хором чимээгүй байж  хүндэтгэв.
Бээжин засгийн газраас дэмжлэг үзүүлэх рейтингийн компаниудаа байгуулах боломжийг авч үзэж байна гэж Хятадын Ардын банкны тэргүн Жоу Сяочуань мэдэгдлээ. Хятад улс ернедийн гурван рейтингийн томоохон компаниудаас өөр компани байгуулах төлөвлөгөөтэй байгааг Төв банкны тэргүүний мэдэгдэл харуулав. АНУ-ын томоохон зээллүүлэгч Хятад улс дэлхийн санхуугийн хямрал эхэлмэгц америкийн эрх баригчид улс орныхоо эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг эрс шуумжилж эхлэв.
Япон улс ямартай ч өөрийн бодлогоо эрс өөрчлөхөөр  шийджээ. Сайн дураараа хүлээсэн зэвсэглэл экспортлох хориогоо ялимгүй сулруулжээ. Шудрагаар хэлэхэд  өмнө нь энэхүү хориг нь 1983 онд АНУ-д  зэвсэглэлийн технологийг  нийлүүлэхээс  аваад  хамтран боловсруулалт болон пуужингийн бамбай үйлдвэрлэх хүртэл дүрмийн гадуур байсан юм.
Москва “дипломат нууц” тоглоом тоглодоггүй.  Оросын ГХЯ өрнөдөийн ХМХ-үүдэд гарсан сирийн дэд ерөнхийлөгч Фарук аш-Шара оросын нийслэлд “нууц” айчлал хийсэн тухай мэдээллийг няцаалаа. Москвагийн сирийн удирдлагатай   тогтоосон хэлхээ холбоо нь нээлттэй шинжтэй юм гэж дипломат албаныхан тэмдэглэлээ.
Японы Засгийн газар  40 гаруй жил хүчинтэй байсан зэвсэглэлийн экспортыг  мягмар гаригт сайн дураар бага зэрэг тавьлаа. Ж Энэ тухай Рейтер агентлаг орон нутгийн   ХМХ-үүдээс иш татан уламжлав. Өнөөдөр засгийн газрын аюулгүйн зөвлөл 1967 оноос үйлчилж байсан хоригийг сулруулах шийдвэр гаргажээ.
Зөвлөлтөөс хойшхи орон зайд интеграци  бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхэллээ. Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо 2011 онд ажиллаж эхлэв. Эдгээр гурван улсын Нэгдсэн эдийн засгийн орон зайн механизм ирэх оны 1-р сарын нэгнээс ажиллана. Эд бүхэн ЕврАзийн холбоо хэмээх илүү өргөн цар хүрээтэй төслийн бэлтгэл болсон.
Оросын хүн ам улиран өнгөрч 2011 оны хамгийн чухал үйл явдлыг нэрлэв. Олон нийтийн санал бодлыг судлах бүх оросын төвөөс явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад Ливид хийсэн дайн, «Фүкүшима» АЦС-ын осолыг  онцлог үйл явдал хэмээн үзэж дурдсан байна.
ОУ-ын хөрш Төв Азийн улсууд АНУ-ын стратегийн ашиг сонирхолын бүсэд багтжээ. Вашингтоны харилцаа Илсамабадтай эрс муудсан учир АНУ-ыг Афганистанд ачаа хүргэх болон буцаах зам хайхаас өөр аргагүй болголоо. Энэ үйл хэрэгт хамгийн тохиромжтой улсууд бол Казахстан, Кыргызстан, Таджикистан, Узбекистан зэрэг зөвлөлтийн хуучин БН улсууд юм.
 Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао нар япон, хятадын компаниуд хоорондоо худалдаа хийхдээ үндэсний валютаа хэрэглэхийг харилцан дэмжихээр тохиролцлоо. Өчигдөр Бээжинд хятадын улсын облигацийг Япон улс худалдаж авах тухай тохиролцоонд хүрсэн байна.
“Нэг номерын” алан хядагчийг устгасан нь өнгөрч буй оны дэлхийн хамгийн шуугиан тарьсан үйл явдлын нэг байлаа. Бен Ладеныг устгахад олон зүйл ойлгомжгүй байсан: уг ажиллагаанд оролцогчдын ярьснаар албан ёсны хувилбар үүнийг үгүйсгэж байна. “Зууны ажиллагааны” зайлшгүй үр дагавар нь одоо үзэж байгаагаар: АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг өссөн болон Вашингтон, Исламабадын хооронд харилцаа эрс муудсан.

Пакистаны арми ба тусгай албад иргэний засаг захиргааны хяналтаас гарч байна. Ерөнхий сайд Юсуф Реза Гелани парламентад үг хэлэхдээ ийн сүржин мэдэгдэл хийжээ. Цэргийнхэн эргэлт хийх гэж байгааг тэрээр зэмлэн буруушаагаад иргэний засгийн газар эрх мэдлээ алдаж болзошгүйг анх удаа ил шууд хүлээн зөвшөөрөв.

“Ан- Нахда” хөдөлгөөний исламистууд голдуу орсон шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнд Тунисын парламент үл итгэж буйгаа илэрхийллээ. 10-р сарын 23-нд явагдсан сонгуульд ялж, шинэ засгийн газрын кабинетыг бүрдүүлэх эрх авсан “Ан-Нахда” хөдөлгөөний төлөөлөгчид нь гол суудлуудыг авчээ.
Йемений засгийн газрын бүрэн эрхийг шилжүүлэхтэй холбоотой нөхцөлүүдийг эс зөвшөөргчдийн жагсаал нийслэл Сане хот руу чиглэж явна гэж Аль-Жазир  уламжлав. Йемений ерөнхийлөгч асан Али Абдалла Салехын шүүх ажиллагааг цуцалсан шүүхийн шийдвэр гаргасныг эсэргүүцсэн жагсаал тус улсын өмнө зүгийн Таиза хотоос гарлаа.
Ким Чен Ирийн үхэл БНАСАУ-ын дотоод болон гадаад бодлогод онц өөрчлөлт оруулахгүй гэж ихэнхи шинжээчид үзэж байна. Үүнээс үзэхэд Пхеньянд талийгаачийн бага хүү Ким Чен Ынд засгийн эрхийг шилжүүлэх ажиллагаа тайван, янз бүрийн муу зүйлгүй явагдаж байна. Шинэ удирдагчийн хувь хүнийх нь талаар дам яриа илүү аюултай учруулж магадгүй байна.
Сирийн засгийн эрхийг баригчид НҮБ-д ирүүлсэн захидалдаа тус улсад эмх замбараагүй байдал гарснаас хойш сирийн 2 мянга гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэжээ. Энэ тухай сирийн мэдээллийн САНА агентлаг уламжилжээ. НҮБ-ын тоо баримтаар, Сирид сөрөг хүчний хөдөлгөөн эхэлсэн 3-р сард 5 мянга гаруй хүн амь үргэдсэн аж.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган баасан гаригийн шөнө 12-р сарын 17-нд таалал төгссөн  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэн “нэг хором дуугүй” зогсолтоор ажлаа эхлэв. Гэхдээ европын орнуудын болон АНУ, Японы төлөөлөгчид БНАСАУ-ын удирдагчийн дурсгалыг  хүндэтгэхээс татгалзлаа гэж Рейтер агентлаг уламжлав.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
7
13
14
15
20
21
22
24