×
Дэлхий дахинд, 4 Арванхоёрдугаар сарын 2010
Орос улсын үйлдвэрлэсэн “Суперджет-100” дунд замын онгоцыг их  ирээдүй хүлээж байна. Ийм дүгнэлтийг орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, орос улсын ЗГ тэргүүн Владимир Путин, Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконги нар шинэ онгоцны салоныг үзэхдээ тэд хийлээ. Орос улсын удирдагчид болон Италийн тэргүүн  Якутскаас нислэгийн туршилтаар Сочи хотод ирээд байгаа шинэ онгоцыг үзлээ.
Япон улс нь харьяа  “хойд нутгийнхаа” / ингэж тэд оросын “Курилын цуваа арлуудыг нэрлэдэг байна / асуудлыг яриа, хэлэлцээгээр шийдвэрлэхээр зорьж байна.  Энэ тухай  Японы ГХЯны тэргүүн Седзи Маэхара өнөөдөр цуваа арлуудыг нисдэг тэргэнээр тойрохдоо мэдэгджээ. Дэлхийн хоёрдугаар  дайны дүнгээр тэр үеийн ЗХУ-д Курилын дөрвөн арал шилжисэн юм.
Киргизийн Парламент шинэ эвслийг бүрдүүлэх яриа, хэлэлцээгээ 12-р сарын 6 ны  даваа гаригт эхэлнэ гэж “-ерөнхийлөгч Роза Отунбаевагийн энэ асуудлыг даалгасан  “Республика” намын төлөөлөгч мэдэгдлээ. Урьд байсан эвсэл “ Республика” социал-демократ болон “Ата-Мекен” нам нь өнгөрсөн баасан гаригт парламентын тэргүүнээ сонгож чадалгүй тарсан байна.
Интернетийн томоохон хайлт Yahoo хэрэглэгчдийнхээ сонирхлыг илэрхийлэн   энэ жилийн топ- асуултуудаа гаргажээ. Тэгээд хайлтад хандсан хүмүүсийн хамгийн их сонирхосон асуулт бол   “Зангиаг хэрхэн зангидах вэ ” гэдэг асуулт байжээ.
Олон улсын атомын эрчим хүчний  агентлаг /МАГАТЭ/ нь яаралтай үед шаардагдах бага орцоор  баяжуулсан ураны нөөцийн санг өөрийн байгуулагад бий болгохоор зорьж байна. Дээрх нөөцийг  МАГАТЭ гийн гишүүн орнууд  ерөнхий захиралын зөвшөөрлөөр ашиглаж болох аж.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Израиль улсад гарсан гал түймэрт нэмэлт хүч явуулах захирамж гаргалаа. Орос улсын ерөнхийлөгч уг захирамжийг Оросын  Онцгой байдлын яамны тэргүүн Сергей Шойгуд өгчээ. Энэ үед Орос улсын  Онцгой байдлын газрын онгоцнууд гал дүрэлзэж байгаа Израилийн Хайфа хотын ойролцоо гурав дахь өдрөө галыг сөнөөхөөр шургуй ажиллаж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  баасан гаригт  Афганистан улсад хийсэн урьдчилан  зарлаагүй айлчлалынхаа үеээр америкийн олон өндөр албан тушаалын түшмэлүүдтэй уулзаж, афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай утсаар ярилцаж, америйкийн цэргийнхний өмнө үг хэллээ гэж бямба гаригийн шөнө Рейтер мэдээллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2010
10
15
16
17
26
27
28
29
30
31