×
Дэлхий дахинд, 3 Арванхоёрдугаар сарын 2010
2018 онд Хөл бөмбөгийн ДАШТ Орос улсад зохион явуулах эрх авсанд дэлхийн улс орнуудын улс төрчид, тамирчид Орос улсад баяр хүргэж байна. АНУ-ын Төрийн департаментын албан ёсны  төлөөлөгч Филипп Кроули албан мэдэгдэл хийх ажлаа үүнээс эхэллээ. Үүний өмнө Японы засгийн газраас баяр хүргэсэн. Францын ерөнхийлөгч Николя Саркозигаас баярын цахилгаан утас  иржээ.
Токио дахь Орос улсын ЭСЯ нд занал хийсэн бичигтэй,  жижиг шилтэй шингэн нэвтрүүлэхийг завджээ. 12-р сарын 1-ний өдөр шуудан зөөгч хоёр ч удаа уг илгээмжийг авчирсан байна. Дээрх зүйлийг гурван өдрийн өмнө нэрээ нууцалсан хэт барууны байгууллагын гишүүн  явуулсан- гэж дипломат төлөөлөгчийн газар мэдэгджээ.
Орос улсын Онцгой байдлын алба /МЧС/ Израиль улсад гарсан гал түймэрийг унтраахаар агаарын тусламжаа илгээгэд байна. Хоёр тусгай онгоц, болон нисдэг тэрэг өнөө оройноос ажилдаа орох юм байна. Тус улсын гурав дахь том хот болох  Хайфагийн  ойролцоо гарсан ойн түймэр нь Израилийн түүхэнд  хамгийн томд тооцогдохоор болж байна. Энэ гамшигт 40 хүн амь насаа алдаад байгаа аж.
 2 018 онд Орос улс түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ нийг эх орондоо хүлээн авна. Орос улсын хийсэн мэдэгдэл  ялах нь тодорхой байсан бөгөөд  ФИФА-гийн төлөөлөгчдийн дийлэнхи олон нь оросын төлөө саналаа өгсөн хэдий ч  хаалтын шийдвэрлэх мөч бартаа туулах гүйлтийн уралдааныг санагдуулахаар байлаа.
Орос улс Польш улсад Катыньтай  холбогдолтой ээлжит архивын багц баримт бичгүүдийг шилжүүллээ. Энэ ажлын эхний хэсэг өнгөрсөн тавдугар сард дамжуулжээ. Эдгээр баримтуудыг ил тод болгохоор Дмитрий Медведев , Бронислав Комороский нар  тохиролцсоны үндсэн дээр дээрх ажил хийгдэж байгаа аж.
Бүддийн  шашны оюун санааны дээд тэргүүн XIV Далай –Лам Энэхэг улсад  болсон Бүддийн шашны олон шавь нартаа сургааль хайрлав. Тэрээр ирэх жил орос улсын иргэдтэй уулзаж  тэдэнд Чакрасамвара бурхны зан үйлийг тахиж өгөхөө амлав. Энэ  зан үйлийг нэрт зураач Николай Рерих хийлгэж байжээ.
12-р сарын эхнээс  Аюулгүйн Зөвлөлийг тэргүүлэх болсон аа  НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч Сьюзан Райс Аюулгүйн зөвлөл нь БНАСАУ холбоотой шинэ арга хэмжээ авах гэж байгаа бөгөөд тэдгээр нь нилээд хатуу батламж байх аж.
Хэрэв Пхеньян Өмнөд Солонгос руу дахин дайралт хийхээр шийдэх юм бол , Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчнүүд Хойд Солонгосын цохилт өгөх болно. Энэ тухай БНСУ –ын Батлан Хамгаалах Яамны шинээр томилогдсон сайд Ким Гван Жин өнөөдөр парламентад мэдэгдэл хийлээ –гэж мэдээллийн Рёнхап агентлаг уламжлав.
Япон улсын Засгийн газрын  Ерөнхий нарийн бичгийн дарга Иосито Сэнгоку баасан гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Орос улс болон Катар улсад хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018, 2022 онуудад зохион явуулахад нь амжилт гаргахыг хүслээ.” Хөл бөмбөг гэдэг ямар их хүчтэй болохыг бид мэдэрлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2010
10
15
16
17
26
27
28
29
30
31