×
Дэлхий дахинд, 29 Арваннэгдүгээр сарын 2010
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийгдэж байгаа улс орнуудын дэлхийн хэмжээний яриа, хэлэлцээ нь нэг байрандаа л гүйгээд байгаа тамирын дасгалыг санагдуулах мэт. Бүгд л ямар нэгэн юм хийх нь зүйтэй гэх боловч цаг дээрээ  тодорхой хийсэн юм огт үгүй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигаас хэрхэн сэргийлэх  талаар дахин тохиролцоонд хүрэхээр энэ удаад Мексикт цугларна.
Израилийн сүмд урьд өмнө байгаагүй ган гачигаас болж бороо оруулж өгөхийг хүмүүс их залбирах боллоо. Гол залбирлыг Иерусалимын Уйлдаг хананы дэргэд үйлдэж байна. Түүнчлэн иудаизмын шашны  номлогчид нэг өдрийн мацаг барьж , дээд Бурханд хандав.  1860 оноос хойш ийм ус үгүй намар урьд байгаагүй аж. Их хэмжээний бороог цаг уурчид зөвхөн хоёрдугаар сард л амлаж байна.
Европод жинхэн өвөл ирлээ. Лондонд өнөөдөр -17 С хэм хүрчээ. Англи, Австри, Франц улсад нилээд хэмжээний  цас орсон тул тус орнуудад  цахилгаан эрчим хүчний  хүндрэл гарч байна. Мюнхены онгоцны буудалд 30 нислэг хойшилогдож,  Словенид  агаарын харилцааны замыг бүрэн  хаажээ. Европын бүх замуудад бөглөрөө үүсч , нийтийн аж ахуйн албууд их хэмжээний цас арилгахтай тулгараад байна.
Украин улс нь Европын найдвартай түнш бөгөөд оросын хийн дамжуулалтыг таслахгуй хангана. Энэ тухай  Украин улсын ГХЯ ны тэргүүн Константин Грищенко Чех улсын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч, ГХЯ-ны сайд Карел Шварценергтэй уулзахдаа  мэдэгдлээ. Грищенкогийн хэлснээр “Европыг дахин тийм эвгүй байдалд оруулахгуй , энэ бол эвгүй юм” гэжээ.
Пакистаны Карачи хотод  “Оросын дуу хоолойн” сонсогчдын анхны бага  хурал  боллоо. Уг арга хэмжээнд сонсогчийн 40 клубын 100 орчим хүн оролцов. Ийм клубууд нь тус улсын Мултан, Кветт, Лахор болон бусад хотуудад ажилладаг байна. Уг хурлын зочдоор соёл-урлагийн зүтгэлтнүүд болон нэрт сэтгүүлчид байлаа.
Дэлхийн хамгийн шилдэг  таван хэвлэл болох   The New York Times /США/, Le Monde /Франция/,  El Paris/Франция/,  Spiegel /Германия/,  The Guardian /Великобритания/ өөрсдийн сайтууд дээр Викиликсийн / Wikileaks/ нийтлэлүүдийг нийтэлжээ.
Хятад улс Солонгосын хойгийг хурцадмал байдалд хүргэх  бүхий л арга хэмжээний эсрэг байх болно гэж Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго  ням гаригийн орой АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой утсаар ярилцахдаа мэдэгдлээ.  Хятадын дипломат тэмдэглэхдээ: “Солонгосын хойгийн энх тайван , тогтвортой байдал нь Хятадын бүхий л үйл ажиллагааны эхлэл юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
2
3
4
5
8
16
25